Мэдээ мэдээлэл (129/131)

ТҮВШИНШИРЭЭ СУМЫН 2023 ОНЫ 2 ДУГААР САРЫН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭ

Төрийн удирдлагын чиглэлээр:

2022 онд аймгийн аварга малчин өрхөөр тодорсон 3 өрхийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхзаяагаар ахлуулсан ажлын хэсэг мөн сумын удирдлагууд малчны хотонд гардуулан өглөө.

Сумын сар шинийн битүүлгийн арга хэмжээг улсын аварга малчид, шинээр төрсөн сум, аймгийн аварга малчид, мянгат малчин өрхүүдийг хамруулан зохион байгууллаа.

Мөн ботгоны урамшуулалыг 2022 оноос олгохоор болсон бөгөөд өнгөрч онд сумандаа хамгийн олон ботго бойжуулсан 6 малчин өрхийг мөнгөн урамшууллаар урамшуулав. Тус арга хэмжээнд сумын Засаг даргын үйл ажиллагааны зардлаас 1,0 сая төгрөг зарцуулсан.

Сумын 80-аас дээш настай 21 ахмад настанд сумын Засаг дарга гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. ЗДНС-аас 900,0 мянган төгрөг зарцуулсан.

“Алдарт эх”-ийн одонгийн материалыг холбогдох журмын дагуу бүрдүүлэн, иргэдээс хүлээн авч, ЗДТГ-т нэгтгэж байна. Одоогоор 13 эхийн материал хүлээн аваад байна.

Сүхбаатар аймгийн Гэр бүл , Хүүхэд Залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдийн судалгааг гаргаж https:intranet.gov.mn программд 98 хүүхдийн нэрсийг шивж орууллаа.

Хүүхэд үрчлэн авах 1 өрхийн хүсэлтийг хүлээн авч, бичиг баримтын бүрдүүлэлт хийлээ. Мөн хүүхдийг асран хамгаалагч солиулах 1 хүсэлтийн дагуу бичиг баримтын бүрдүүлэлт хийж тус бүрт Засаг даргын захирамж гаргасан.

Сүхбаатар аймгийн Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын МУ-ын Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолын  дагуу “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, үзүүлсэн тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг авдаг мэдээг 2 сарын 17-нд холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.

2023 оны 02 дугаар сарын байдлаар сумын нийт суурин хүн ам 3467,  өрх 1003, хүн ам, өрхийн мэдээллийн цахим санд хяналт тавьж ажиллаж байна. Шинээр төрсөн 12 , нас барсан 1 хүн бүртгэгдсэн.

Сумын e-mongolia оператороос 24 иргэн лавлагаа мэдээлэл авсан байна. Сумын вэб хуудсанд цаг үеийн болон сарын ажлын мэдээ, нийт 2 удаа мэдээлэл оруулсан.

Төсөв санхүүгийн чиглэлээр:

Сар бүрийн 8-ны дотор байгууллагуудын сарын төсөв гүйцэтгэл, орон нутгийн орлогын төлөвлөгөө гүйцэтгэл, ОНХСангийн төлөвлөгөө гүйцэтгэл бусад мэдээ мэдээллийг шилэн дансанд шивж байна. 

Нийгмийн даатгалын НД 8, НД7 /ажиллагсдын цалин тооцооны хуудас/ тайлангууд мөн татварын ТТ 11, ТТ 12 буюу үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын тайлангуудыг гарган интернетэд шивэн цахимаар илгээсэн. 

ЕБСургууль, Цэцэрлэг, Соёлын төв, ИТХурал, ЗДТГазар, ЭМТөв төсөвт  байгууллагууд, төсөл сангуудын санхүүгийн баримтуудыг үдэж цэгцлэн Өмчийн албатай хөрөнгийн тулгалт хийж Санхүүгийн тайлангуудыг аудитад хүргүүлээд байна.  Санхүүгийн тайлангийн нэгтгэлийн цахимаар илгээсэн. Өмчийн газарт ТӨХ маягтуудын дагуу тайлан хүргүүлсэн.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын мэдээг аймгийн төрийн санд хүргүүлсэн.

Хөрөнгө оруулалт, Дэд бүтэц, Байгаль орчин, Хөдөө аж ахуйн чиглэлээр:

Долоо хоног бүрийн даваа гарагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн судалгааг программд тогтмол оруулж байна.

2023 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар сум хөгжүүлэх сангийн нийт 16 зээлдэгч байгаа ба хугацаа хэтэрсэн чанаргүй 6 зээлдэгч, хэвийн 10 зээлдэгч байна. Нийт 178.496.149 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн нэгдсэн тооллого 1 сарын 26-28- ны хооронд хийж дуусгаж, Орчны бохирдлын эх үүсвэр хаягдлыг тооллогын мэдээллийн санд оруулсан.

Сумын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч аймгаас 1000 боодол өвс, 100  шуудай хивэгний тусламж үзүүлсэн.1 сарын 28 нд сумын нөөцөд 800 боодол өвс татан авчирч 14000 төгрөгөөр малчдад худалдсан. Сумын нөөцөд одоогийн байдлаар  26 тн өвс 2,5 тн хивэг байна.

Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт долоо хоног бүр өвс тэжээл, хорогдлын мэдээг хугацаанд нь хүргүүлж байна. 2 дугаар сарын 28-ны байдлаар сумын хэмжээнд хорогдоод байна.

Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд  2021 оны малын тоог өөрчилж 2022 оны тоо болгон шивж байна. Одоогоор 868 өрхийн мэдээлэл шинэчлэн оруулахаас 550 өрхийн мэдээллийн оруулаад байна.

            Сумын төвийн нэгдсэн хогийн  цэгийг цэгцлэх ажлын хүрээнд  хогийг сар бүр түрж цэгцлэх ажил хуваарийн дагуу хийгдэж байна.

 

             Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, Боловсрол, Соёл, Эрүүл мэндийн чиглэлээр:

НИЙГМИЙН ДААТГАЛ: Эрүүл мэндийн даатгалд    13 хүний  1026600 төгрөг , сайн дурын даатгалд   67 хүний  5010530 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 29 байгууллагын 39965.8  төгрөгийн орлого орсон.  2 дугаар сарын тэтгэвэрт 2 банкаар дамжуулан 425  хүнд 209500438сая төгрөгийн тэтгэвэр олгосон. Шинээр 5 иргэний тэтгэврийн материал хүлээн авч, 5 иргэний тэтгэвэр тогтоогдсон. 3 хүнд  8083584  төгрөгийн жирэмсэн амаржсаны тэтгэмж олгосон. 2 хүнд 112578 төгрөгний ХЧТАТ олгосон.

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР:  ЕБС:Боловсролын ерөнхий газраас зохион байгуулсан Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих модуль сургалтанд “Эсээ бичих, илтгэх ур чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?”  сэдвийн хүрээнд cургуулийн нийт багш нар тасралтгүй хөгжлийн хүрээнд 3 сургалтанд хамрагдсан.

Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан “Үнэлгээ хариуцсан сургалтын менежерүүдийг чадавхжуулах сургалт”-нд сургалтын менежер, нийгмийн ажилтнууд  цахимаар хамрагдлаа.

Мэдээлэл зүйн багш, газарзүйн багш нар хамтран “Ухаалаг самбар” ашиглах хэрэглэх талаар сургалтыг сургуулийн нийт багш нарт зохион байгууллаа.

 “Ёс зүйн зөвлөл”-өөс БШУЯ-наас шинэчлэн баталсан “Сургуулийн өмнөх болон боловсролын байгууллагын багш ажилтны ёс зүйн дүрэм”-ийн сургалтыг сургуулийн нийт багш, ажилтанд зохион байгууллаа. ЕБС-ийн захирал сургуулийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, ирэх 2023 оны төсвийн төлөвлөлтийг харицуулж танилцууллаа.

Сургуулийн багш ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсон сургах зорилготой “Эрүүл агаар-Эм” цасны баярыг төлөвлөлтийн дагуу 5 багаар зохион байгууллаа.

Сүхбаатар аймаг 2 дугаар бүрэн дунд сургууль дээр аймгийн бүх сумдын сургуулийн удирдлагууд “Шинэ монгол” сургуулийн туршлага түгээн дэлгэрүүлэх сургалтанд хамрагдлаа. Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ монгол” төвийн тэргүүн  Ph.D  Ж.Галбадрах “Сургуулийг үр дүнтэй удирдах нь” сэвдийн хүрээнд туршлагаа хуваалцлаа. Мөн энэ үеэр аймгийн сургуулиудын байгалийн ухааны багш нарт Шинэ монгол сургуулийн шилдэг тэргүүний багш нар сургалт зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд математикийн багш, мэдээллийн технологийн багш, химийн багш нар 3 хоног хамрагдлаа. 

Бага ангийн багш нар “Багшийн хөгжил-Бүтээлчээр унших чадвар, Бүтээлчээр бичих чадвар” сургалтыг зохион байгууллаа.

Сургуулийн эрэгтэй багш ажилчидтай хамтарч сургуулийн суралцагчид багш нарын хөгжих боломжийг бүрдүүлж “Цахим анги”-ийн тохижуулалтыг хийж гүйцэтгэлээ.  Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, Кабинетийн хугацаа сургах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Цэцэрлэг: Энэ сарын хугацаанд ажлын байранд цахим сургалтад 1 удаа 11 , танхимын сургалт 1 удаа 12 багш албан хаагчид хамрагдсан байна.  Мөн орон нутгийн сургалтад 1 хүн хамрагдсан байна.

Сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр сар бүр “Сайн хичээл” үйл ажиллагааг зохион байгуулж хэвшээд байна. Энэ сард туслах багш нарын дунд дадал хэвшил хэрхэн олгогдож байгааг тандах өдрийн дэглэмийн үйл явцыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж 8 туслах багш үйл ажиллагааг амжилттай явууллаа. Үүний үр дүнд сургалтын хэрэглэгдэхүүний тоо нэмэгдэж хүүхэд бүрт хүртээмжтэй болж байна.

Уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан бүлэг бүр өөрийн онцлогт тохируулан “Цагаан сар” өдөрлөгийг зохион байгуулж нийт 207 хүүхэд хамрагдлаа.Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим зөвлөгөө зөвлөмжийг байгууллагын цахим хаяг болон бүлгүүдийн дотоод группээр дамжуулан эцэг эхэд хүргэсэн нь 135 хүний хандалт авсан байна.

СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР: Д. Сүхбаатарын мэндэлсний  130 жилийн ойд зориулан “Шидэт бийр” зургийн дугуйлангийн сурагчдын “ГЭРЭЛТ ЗАМ” зургийн үзэсгэлэнг Сүхбаатар аймгийн СУГ- ын газартай хамтран зохион байгуулсан.

2023 оны 2 дугаар сарыг “ӨВ СОЁЛЫН САР” болгон зарласантай холбогдуулан үндэсний ёс зан заншил өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах зорилгоор “ДӨРВӨН БЭРХ” наадааныг ард иргэд албан байгууллага аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулж 4 байгууллагын 32 ажилтан албан хаагчид оролцож 3 байр шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Уг наадааныг 60 гаруй үзэгч ирж үзэж сонирхсон байна.

ЕБС-ийн дотуур байрын  сурагчдын дунд уламжлалт цагаан сарын түүх уламжлалын талаар сургалт “АХА” тэмцээнийг зохион явуулж 93 сурагч хамрагдсан.

2 дугаар сард Соёлын төвийн дэргэдэх нийтийн номын сангаар насанд хүрэгчид- 12 ,  сурагч- 13 үйлчлүүлсэн байна. Номын сангийн номыг номзүйн ангилалаар ангилсан.

2023 оны 2 дугаар сард 9-н төрлийн дугуйланг хичээллэн явуулж байна.

Морин хуурын дугуйлан 8 хүүхэд, бүжгийн дугуйлан 20 хүүхэдтэйгээр хичээллэж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:  Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа нь жигд хэвийн явагдаж байна. Амбулаторийн нийт үзлэг 163, алсын дуудлага 8, гэрийн дуудлага 9, хэвтэн эмчлүүлэгч  10,  Ковид /Халдвартай бүс/ - хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн-0.

Сар бүр хийгддэг товлолын вакциныг 28 хүүхдэд хийгээд байна. Цагаан сарын баярын олон хонгийн амралтын өдрийг хариуцлагатай жижүүрийн хуваарийг гарган хуваарийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой эрүүл мэндийн газраас өвөлжилтийн судалгаа болон цас ихтэй газар өвөлжиж байгаа айл өрхийн судалгааг 14 хоног тутам гаргаж байна.

Тухайн сард лабораторын хийсэн шинжилгээ үйлчилгээ: Сахар – 5, Серологи – 5, Үе мөч-6, Элэгний В, С-2, Ковид -12 шинжилгээ тус тус хийгдсэн байна.