Мэдээ мэдээлэл (128/136)

"АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ТОДОРЛОО

ХАА-н салбарт олон жил идэвх зүтгэл, малчин ухаан, арга туршлагаараа манлайлан эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж болзол шалгуур үзүүлэлтийг ханган "Аймгийн аварга малчин өрх"-өөр шалгарсан Өлзийт багийн малчин Г. Мөнгөнбат, У.Энхтүвшин, С.Хүрэлсүх нар шагналаа гардан авлаа. Хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж байна.
Аварга малчин өрхийн шагналыг Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Р.Алтаннар, Төрийн сангийн дарга Д.Ариунжаргал, Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Энхтуяа болон Сумын Удирдлагууд холбогдох албаны хүмүүс хотонд очиж гардуулан өглөө.