Мэдээ мэдээлэл (127/136)

ТҮВШИНШИРЭЭ СУМЫН 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

ТҮВШИНШИРЭЭ СУМЫН 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭ

Төрийн удирдлагын чиглэлээр:

Сумын Засаг даргын 2022 оны А/167 тоот захирамжаар 18-50 насны цэргийн үүрэгтнийг цэргийн шинэчилсэн бүртгэлийн ажлыг 2022 оны 12 дугаар сарын 20-оос 2023 оны 01 дүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулж, шинэчилсэн бүртгэлийн тайлан мэдээг аймгийн цэргийн штабт 01 дүгээр сарын 23-нд тушаалаа. Үүнд: I үүрэгтэн 482, II үүрэгтэн 334, эмэгтэй үүрэгтэн-9 тус тус бүртгэгдээд байна.

2023 оны 01 дүгээр сарын байдлаар сумын нийт суурин хүн ам 3468,  өрх 1005, хүн ам, өрхийн мэдээллийн цахим санд хяналт тавьж ажиллаж байна. Шинээр төрсөн 3 , нас барсан 0 хүн бүртгэгдсэн. ХАӨМСан алдаа заагаагүй.

Сүхбаатар аймгийн Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын МУ-ын Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолын  дагуу “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, үзүүлсэн тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг авдаг мэдээг аймгийн ГБХЗХГ-т  хүргүүлсэн.

2023 оны 01-р сарын 18-ны өдөр сумын Хамтарсан багийн хурал хуралдаж жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.

Сүхбаатар аймгийн Гэр бүл , Хүүхэд Залуучуудын хөгжлийн газарт  бүтэн өнчин гурван хүүхдийн судалгааг хүргүүлснээр хүүхэд тус бүрд 100000 төгрөгт дэмжлэг үзүүлсэн.

Алдарт эхийн 1,2 одон авах эхчүүдийн бүрдүүлэх материалын мэдээллийг сумын нийт иргэдэд цахимаар хүргэж  одоогоор 4 эхийн материалыг хүлээн аваад байна.    

2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн  Аварга адуучин шалгаруулах тэмцээнийг аймгийн адуучдын  холбоо, Уулбаян сумын  засаг даргын тамгын газар,  Соёлын төв, сумын Засаг даргын тамгын газар, Уяачдын холбоотой хамтран зохион байгуулж, тус тэмцээнд нийт 68  адуучин залуус оролцсон.

1 дүгээр сарын 16-нд сумын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Засаг даргын тамгын газрын албан хаагчдад “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан албан хаагчдын дунд “Үндсэн хууль” сэдвээр “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Хамрагдсан төрийн албан хаагч-26.

Төсөв санхүүгийн чиглэлээр:

Сар бүрийн 8-ны дотор шилэн дансанд байгууллагуудынхаа сарын төсөв гүйцэтгэл,орон нутгийн орлогын төлөвлөгөө гүйцэтгэл, ОНХСангийн төлөвлөгөө гүйцэтгэл бусад мэдээ мэдээллийг шивж байна.

Нийгмийн даатгалын НД 8, НД7, ажиллагсадын цалин тооцооны хуудас тайлангууд мөн татварын ТТ 11, ТТ 12 буюу үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын тайлангуудыг сар бүр гарган интернэтэд шивэн цахимаар илгээсэн.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сарын мэдээ болох Оёдол, Модон эдлэл, Талх нарийн боов үйлдвэрлэл, байгууллагын дулааны  мэдээнүүдийг гарган Статистикийн хэлтэст хүргүүлсэн.

  1. оны 4 дүгээр улирлын мэдээнүүд болох: сүм хийдийн үйл ажиллагааны мэдээ / Допанлин хийд, Төгс баясгалант номын хүрдэн хийд /, мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн мэдээ / Мөнхтүвшин вит ХХК, Түвшин таван эрдэнэ ХХК, Таван хөөрхөн ХХК/, төрийн бус байгууллагын мэдээ / Ахмадын хороо, МСУХолбоо/, барилга байгууламж обьектын мэдээ / 160 хүүхдийн дотуур байрны мэдээг цуглуулан баталгаажуулж  Статистикийн хэлтэст хүргүүлээд байна.

Орон нутгийн ерөнхий орлого, татварын орлогын гүйцэтгэлийн мэдээг  шилэн дансанд шивсэн. Төсөвт байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг нябо нараас хүлээн авч шалгаж баталгаажуулан үдэж архивласан.  2022 оны 4 дүгээр улирлын мемориалын баримтуудыг цэгцлэн үдэж дуусган архивлаад байна.

Хөрөнгө оруулалт, Дэд бүтэц, Байгаль орчин, Хөдөө аж ахуйн чиглэлээр:

  1. оны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүн мэдээг гаргалаа. 2021 онтой харьцуулвал 54089 толгой малаар өссөж 416461 болсон байна.  2022 онд малчин өрхийн тоо 741 болсон байна. Өмнөх онтой харьцуулвал 21 малчин өрх нэмэгдсэн байна.  Сумын дүнгээр нийт 416461 толгой мал тоолуулж аймагт 13 сумаас малын тоогоороо 5  дугаар байранд орсон байна.

01 дүгээр сарын 09 нд Аймгийн аварга малчин өрхөд тодорхойлогдож буй 3 өрхийн материалыг бүрдүүлэн Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн.

Долоо хоног бүрийн Даваа гарагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн судалгааг программд тогтмол оруулж байна.

 01 дүгээр сарын 24-ны байдлаар нийт 16 зээлдэгч байгаа ба хугацаа хэтэрсэн чанаргүй 6 зээлдэгч хэвийн 10 зээлдэгч байна. Нийт 186,829,481 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2023 оны 01 сар нэг зээлдэгч зээлийн үлдэгдэлгүй болсон байна.

01 дүгээр сард иргэдэд e-mongolia  цахим сангаас 9 удаагийн лавлагаа гаргаж үйлчилсэн. Түвшинширээ сум Тамгын газар Facebook хуудсанд 14 мэдээлэл тус тус оруулсан байна.

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ‘’Алтандөрөөтийн аргаль’’ нөхөрлөлийн дарга Л.Нарангэрэл, гишүүн Л.Амаржаргал нарын хамт Засаг даргын тамгын газрын ажилчид Малгарын уул, Алтандөрөөтийн уул орчмоор аргаль хонины өвөлжилтийн байдалтай танилцаж, биотехникийн арга хэмжээ авсан.

2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БОХ-1.3-4.2 тайланг гаргаж Сүхбаатар аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын холбогдох мэргэжилтэнд файлаар болон эх хувиар хүргүүлсэн. Мөн 2022 оны БНАТ-ын гүйцэтгэлийн болон зарцуулалтын тайланг https://eic.mn/finance/index.php#portfolio линкээр программд оруулсан.

             Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, Боловсрол, Соёл, Эрүүл мэндийн чиглэлээр:

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАЛАМЖ:   2023 оны 01-р сард 2020-2022 онд төсөл хөтөлбөрт хамрагдсан  хөтөлбөрт хамрагдсан 14  иргэн хуваарийн дагуу  1966500 мянган төгрөг  төвлөрүүлэхээс 11 иргэн 1666500 мянган төгрөгийн ХЭДС-ийн 100120037010 тоот дансанд төвлөрүүлсэн ба 2022 оны авлага баталгаажуулалтыг баталгаажуулан хүргүүлсэн.

ХЭДС-аас олгогдох жижиг зээлийн төслийн зарыг сумын иргэдэд цахимаар болон утсаар мэдээллийг өгсөн. Уг зээлд хамрагдах хүсэлтэй 4 иргэний төсөл, баримт бичгийг ХХҮГ-ийн холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.

2015-2022 онд "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-т хамрагдсан 28 малчин өрхийн 2022 оны А дансны малын тооны судалгааг маягтын дагуу гарган өгсөн.

 2023 оны 01 дүгээр сард алдарт эхийн 1-р одонд-115, 2-р одонд-192 нийт 307 иргэн 42,200,000 төгрөгийн тэтгэмжид хамруулах жагсаалтыг бэлтгэсэн.

МУЗГ-ын 2023 оны "Хүүхдийн мөнгөн тэтгэмж" олгох журам гарсантай холбогдуулан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг биеэр, утсаар, цахим хэлбэрээр хамрагдсан  нийт 102 иргэн ехаламж прораммаар шалгуулж мэдээг өдөр бүр өгч ажилласан.

Сар шинийн баярыг тохиолдуулан шинээр 65 нас хүрсэн-4 ахмадын мэдээллийг ехаламж программд бүртгэн, нийт сумын хэмжээнд 115 ахмад насны хишгийн мөнгөн тэтгэмжид,

Сар шинийн баярыг тохиолдуулан сумын нийт 297 ахмадын судалгааг гаргасан. үүнээс байгууллагын 53 ахмадад байгууллага нь, төрийн харъяалалтай  ахмад настанд нэрийн дансаар мөнгөн  хүндэтгэл үзүүлэх 242 ахмадыг сумын АДЗ-ийн гишүүдээр хэлэлцэн баталж ehalamj.mn прoграммд  бүртгэн жагсаалтыг баталгаажуулан хүргүүлсэн.

  Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт  тусламжийн үйлчилгээнд  хамрагдсан 7 иргэнд   754548 төгрөгийн  мэдээллийг "Нөхөн олголтын" жагсаалтаар гарган бэлтгэн өгч нөхөн олгуулсан.

             01-р сард Нийгмийн халамжийн ehalamj системид  Нийгмийн халамжийн тэтгэвэрийн сунгалт 2 иргэн,  Цалинтай ээж  хөтөлбөрийн  0-3 хүртэлх насны хүүхэд асарсаны тэтгэмжид  8 иргэнд,  Жирэмсэн эхийн тэтгэмжид 7  иргэнд,  ХБИ-ний түлээний хөнгөлөлт-7   нийт 24 иргэний мэдээллийг бүртгэж  тэтгэвэр тэтгэмжид бүрэн  хамруулсан.

НИЙГМИЙН ДААТГАЛ:  Эрүүл мэндийн даатгалд  39  хүний  2975500 төгрөг, сайн дурын даатгалд   66  хүний  8134800 төгрөгийн орлого орсон. 1 дүгээр сарын тэтгэвэрт 2 банкаар дамжуулан  425 хүнд  208330699  төгрөгийн тэтгэвэр олгосон.  Оршуулгын тэтгэмжид 1 хүнд 2000000 төгрөг олгосон. 1 хүнд 1584507 төгрөгийн жирэмсэн амаржсаны тэтгэмж олгосон. 1 дүгээр сард тэтгэвэрт 5 хүний материал явуулж тэтгэврийг олгоод байна

ТАТВАР: Аймгийн татварын хэлтсээс өгсөн үүрэг даалгавар хуваарийн дагуу сумын ЗДТГазар, ИТХурал, Соёлын төв, Хүн эмнэлэгийн ажилчин албан хаагчдад ХХОАТатварын тайлан болон хөнгөлөлт чөлөөлөлтийн тайлан яаж хийх талаар сургалтыг хийсэн сургалтанд 55 иргэн хамрагдсан.

ХХОАТатварын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй 11 иргэний материалыг хүлээн авч тайланг илгээхэд хамтарч ажилласан.

1 дүгээр сарын татварын орлого дараах байдалтай байна.

  • Суутган-1 буюу цалингийн ашиг            2359209
  • Хувь хүний орлогын албан татвар         93360
  • Малын тоо толгойн албан татвар          11427000
  • Улсын тэмдэгтийн хураамж                     44500
  • Газрын төлбөр                                            1591
  • Хог хаягдалын хураамж                           72000
  • Хадгаламжийн хүүгийн орлого               1489962       

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР: ЕБС: Боловсролын ерөнхий газраас зохион байгуулсан Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих модуль сургалтад “Эссэ бичих, илтгэх ур чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?”  сэдвийн хүрээнд cургуулийн нийт багш нар 3 сургалтад хамрагдаж байгаа.

Мэдээлэл зүйн багш, газарзүйн багш нар “Ухаалаг самбар” ашиглах хэрэглэх талаар сургалтыг сургуулийн нийт багш нарт зохион байгууллаа.

 “Ёс зүйн зөвлөл”-өөс БШУЯ-наас шинэчлэн баталсан “Сургуулийн өмнөх болон боловсролын байгууллагын багш ажилтны ёс зүйн дүрэм”-ийн сургалтыг сургуулийн нийт багш, ажилтанд зохион байгууллаа. ЕБС-ийн захирал сургуулийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, ирэх 2023 оны төсвийн төлөвлөлтийг харицуулж танилцууллаа.

Сургуулийн багш ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсон сургах зорилготой “Эрүүл агаар-Эм” цасны баярыг төлөвлөлтийн дагуу 1 дүгээр сарын 20-нд зохион байгууллаа.

Сүхбаатар аймаг 2 дугаар бүрэн дунд сургууль дээр аймгийн бүх сумдын сургуулийн удирдлагууд “Шинэ монгол” сургуулийн туршлага түгээн дэлгэрүүлэх сургалтанд хамрагдлаа. Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ монгол” төвийн тэргүүн  Ph.D  Ж.Галбадрах “Сургуулийг үр дүнтэй удирдах нь” сэвдийн хүрээнд туршлагаа хуваалцлаа. Мөн энэ үеэр аймгийн сургуулиудын байгалийн ухааны багш нарт Шинэ монгол сургуулийн шилдэг тэргүүний багш нар сургалт зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд 4 багш 3 хоног хамрагдлаа. 

Бага ангийн багш нар “Багшийн хөгжил-Бүтээлчээр унших чадвар, Бүтээлчээр бичих чадвар” сургалтыг зохион байгууллаа.

Сургуулийн эрэгтэй багш ажилчидтай хамтарч сургуулийн сурагч Багш нарын хөгжих боломжийг бүрдүүлж “Цахим анги”-ийн тохижуулалтыг хийж гүйцэтгэлээ.

Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, Кабинетийн хугацаа сургах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хүүхдийн цэцэрлэг: Багш ажилчдыг тасралтгүй хөгжүүлэх зорилгоор ажлын байрандаа  болон орон нутгийн сургалт, цахим сургалтанд хамруулан ажиллангаа суралцаж байна. Энэ сард ажлын байранд  7 сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 109 багш ажилчид, орон нутагт 4  сургалтанд 13 хүнийг тус тус хамрууллаа. Цахим сургалтанд 5 багш хамрагдаж байна. Нийт -128  багш ажилчид хамрагдлаа.

СӨБ шинэчлэл ТББ-аас зохион байгуулдаг шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдаанд “Шилдэг – Цэгээр наадагч “, “Хичээнгүй хүүхэд” шалгаруулалтанд 8 хүүхэд , “Бүтээлч багшаар 2  багш шалгарч амжилттай оролцлоо. Дорнод аймгийн улсын  тэргүүний  1-р цэцэрлэгт “Багш багшаасаа суралцая” ажлын хүрээнд 1 багш  “Цэгээр наадъя” сэдвээр сургалт зохион байгуулж өөрийн ажилласан туршлагаа танилцуулж харилцан санаа бодлоо солилцон хамтран ажилласан. Сүхбаатар аймгийн  “Баруун уртын 2 -р цэцэрлэгт “Туршлага солилцох зорилгоор бүлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, “Эрүүл шүд” сэдвээр сургалт зохион байгуулж, өөрийн туршлага  бусдад түгээж  бусдын туршлагаас суралцсан.

Бүлгийн багш нар шинэ шинэлэг санаа, оновчтой төлөвлөлт, шилдэг аргазүйгээс хамтдаа суралцан, бусдад түгээсэн  “Сайн багшийн-Сайн технологи” ур чадварын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Сүхбаатар аймгийн баруун уртын “Мандарваа” цэцэрлэгийн 10 жилийн ойд зориулж зохион байгуулсан “Гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож 2-р байрыг эзэлсэн.

Байгуулагын ойр орчмын цасыг халтиргаа гулгаа үүсэх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3 удаа их цэвэрлэгээ хийсэн.

СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР: Номын сангийн  дэргэдэх  Номын клубт  нэмэлт элсэлтээр  5 хүүхдийг  бүртгэж авсан. Мөн  Аймаг сумын засаг даргын гэрээний  хэрэгжилтийн  биелэлтийн дагуу  2022 оны 12 сард худалдан авсан уран зохиолын 42  ширхэг  номыг  бүртгэн авч  уншлаганд  оруулсан. 01 сард  номын сангаар үйлчлүүлсан хүүхдийн тоо-13,насанд хүрэгчид-4.

Сумын Соёлын төвөөс 2023 оны 1 дүгээр сарыг хууль сурталчлах сар болгон, Бүртгэл мэдээллийн санч нь уг ажлын хүрээнд   сумын Засаг дарга болон багийн Засаг дарга, сумын ИТХ дарга  ажлын албадын гэх мэт холбогдох  хүмүүст  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг суралчилж  холбогдох заалтыг   хэвлэн хүргэж ажилласан.Соёл урлагийн газарт  улс  аймгийн шагналд тодорхойлж 4 хүний  тодорхойлолтыг  хүргэсэн.

Соёлын төв нь 2023 онд 9-н төрлийн дугуйланг  үргэлжлүүлэн хичээллэн явуулж байна. Гар урлалын чиглээр 6 сурагч хамрагдан  Сүхбаатар жанжины мэндэлсэн 130 жилийн ойд зориулж өөрсдийн бүтээлийг урлаж байна. Морин хуурын дугуйлан  8 хүүхэдтэй  бүжгийн дугуйлан 20 хүүхэдтэйгээр хичээллэж байна.

Шидэт  бийр зургийн дугуйлан  цагийн хуваарийн дагуу хичээллэж байгаа ба    Сүхбаатар жанжны  мэндэлсэн 130 жилийн ойд зориулан Соёл урлагийн газартай хамтран гаргах зургийн үзэсгэлэнгийн бэлтгэл ажилд орон ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа нь жигд хэвийн явагдаж байна. Амбулаторын нийт үзлэг 163, алсын дуудлага 13, гэрийн дуудлага 10, хэвтэн эмчлүүлэгч 22,  хэвтэн эмчлүүлэгч Ковид /Халдвартай бүс/ - хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн байхгүй.

Сар бүр  хийгддэг хүүхдийн товлолын вакциныг 36 хүүхдэд хийгээд байна. 5-11 насны хүүхдийн Томуугийн вакцинжуулалт хийж эхлэхэд бэлэн болоод байна.  Тухайн сард Лабораторын хийсэн шинжилгээ үйлчилгээ: Сахар – 7, Серологи – 7, Үе мөч-10, Элэгний В, С-2, Ковид -16 шинжилгээ тус тус хийгдсэн байна.