Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газарт “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН”-ны ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үнэн зөв, бодитой мэдээ, мэдээллийг олон нийтэд цаг тухайд шуурхай хүргэх;
- Байгууллагын цахим хуудасны мэдээ, мэдээллийг шинэчлэх, баяжуулах, хэвийн ажиллагааг ханган ажиллах;
- Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой брошюрын эх бэлтгэлийг хийлгэх, хэвлүүлэх, бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар сэтгүүл бэлтгэн хэвлүүлэх;
- Зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн талаар тайлан мэдээ гаргах, баримтжуулах, тусгай тээгч, санамжинд буулган /хальсанд буулгах, эх хувиар нь хадгалах/ нэгтгэж архивт шилжүүлэх;
- Байгууллагын үйл ажиллагааны талаар иргэд, аж ахуйн байгууллагуудын дунд сэтгэл ханамжийн судалгааг явуулах ажлыг зохион байгуулах;
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролтой
- Мэдээ мэдээлэл боловсруулах болон мэдээний контент бэлтгэх чадвартай байх;
- Компьютерийн програмууд дээр ажиллах чадвартай байх
- Монгол хэл, бичгийн болон найруулан бичих өндөр чадвартай байх
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
Дээрх ажилд тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэд анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалыг 2023.01.25-ны өдрийн 14:00 цагаас өмнө сумын Засаг даргын тамгын газарт авчирч өгнө үү?
Сонгон шалгаруулалтыг 2023.01.25-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулна.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
Хаяг: Сүхбаатар аймаг, Түвшинширээ сум, Нутгийн удирдлагын ордон, №1
Утас: 88208244, 99881454