Мэдээ мэдээлэл (123/136)

Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр

                                                                                                                                                      2022 оны жилийн эцэс

Д/д

Зорилт

Арга хэмжээ

Хэрэгжих хугацаа

Зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр (сая төгрөг)

Зорилтот түвшин, үр дүнгийн үзүүлэлт

Хүрсэн түвшин, үр дүн

Хэрэгжилтийн хувь

НЭГ. "КОВИД-19" ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ

1

1.1.1. КОВИД-19 шинэ болон сэргэн тархаж буй халдвараас сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

1.1.1.1. Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариу арга хэмжээний болон нөөцийн бэлэн байдлыг хангах

2021 - 2024

ОНХС- 14000,0, байгууллагын төсөв 4,0, ЭМДСангаас 22000,0

 

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад шаардагдах хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын 1 сарын нөөцтэй. Үүнд: Нэг удаагийн халаад-180 Нэг удаагийн малгай-200 Улавч 150 Амны хаалт 250 Нүдний шил-100 Бээлий-1500 Жавелион-1000ш Хлорсевт-1000ш  байна.  Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 1 заалт тусгаж, хэрэгжилтийг хангаж ажилласан. КОВИД-19 шинэ болон сэргэн тархаж буй халдвараас сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.  Сумын Орон нутгийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд сумын Эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт зүрхний дефбрлизатор, шарил хадгалах байранд хөргүүр худалдан авах ажил 14,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийгдээд байна.  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т заасны дагуу төрийн байгууллагууд 2022 онд тухайн жилийн төсвийн 1%-аас доошгүйг гамшгаас хамгаалах зардалд тусгасан. Үүнээс ЭМТ нь байгууллагын нийт төсөвт өртгийн 1%-тай тэнцэх буюу 4.0 сая төгрөгөөр хамгаалалтын хувцас хэрэгсэл, оношлуур авсан. Мөн ЭМДС-аас 22000,0 төгрөгөөр цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх гемотлогийн аппаратыг авч ашиглаж эхлээд байна.

100%

2

1.1.2. КОВИД-19 цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангахтай холбоотой төсвийн санхүүжилт, нөөц хангалтыг нэмэгдүүлнэ.

1.1.2.2. Бараа материал, хувцас хэрэглэл, эм, эмнэлгийн хэрэгсэл,ариутгал халдваргүйтгэлийн бодис хэрэгсэл, өвс тэжээл, тоног төхөөрөмжийн нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх

2021 - 2024

43000,0

 

Төсвийн байгууллагуудын нийт төсвийн 1% буюу 29200,0 сая төгрөгийг тусгасан хэдий ч ЭМТ, ЗДТГ-ын төсөвт гамшгийн зардал тусгагдаж орж ирсэн бөгөөд уг санхүүжилтээр шаардлагатай нөөцийг бүрдүүлсэн. Үүнд: Нэг удаагийн халаад-180 Нэг удаагийн малгай-200 Улавч 150 Амны хаалт 250 Нүдний шил-100 Бээлий-1500 Жавелион-1000ш Хлорсевт-1000ш  байна.  Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 1 заалт тусгаж, хэрэгжилтийг хангаж ажилласан. КОВИД-19 шинэ болон сэргэн тархаж буй халдвараас сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.  Сумын Орон нутгийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд сумын Эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт зүрхний дефбрлизатор, шарил хадгалах байранд хөргүүр худалдан авах ажил 14,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийгдээд байна.  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т заасны дагуу төрийн байгууллагууд 2022 онд тухайн жилийн төсвийн 1%-аас доошгүйг гамшгаас хамгаалах зардалд тусгасан. Үүнээс ЭМТ нь байгууллагын нийт төсөвт өртгийн 1%-тай тэнцэх буюу 4.0 сая төгрөгөөр хамгаалалтын хувцас хэрэгсэл, оношлуур авсан. Мөн ЭМДС-аас 22000,0 төгрөгөөр цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх гемотлогийн аппаратыг авч ашиглаж эхлээд байна.

85%

3

1.1.2.1. Гамшгийн эрсдэлийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

КОВИД-19 шинэ болон сэргэн тархаж буй халдвараас сэргийлэх бэлгэл бэлэн байдалыг ханган ажиллаж байна. Сумын Орон нутгийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд сумын Эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт зүрхний дефбрлизатор, шарил хадгалах байранд хөргүүр худалдан авах ажил 14,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тусгагдсны дагуу тоног төхөөрөмжийг захиалаад байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т заасны дагуу төрийн байгууллагууд 2022 онд тухайн жилийн төсвийн 1%-аас доошгүйг гамшгаас хамгаалах зардалд тусгасан. Үүнээс ЭМТ нь байгууллагын нийт төсөвт өртгийн 1%-тай тэнцэх буюу 4.0 сая төгрөгөөр хамгаалалтын хувцас хэрэгсэл, оношлуур авсан. Эрүүл мэндийн төв одоогийн байдлаар 1 сарын нөөцтэй. Эрүүл мэндийн төвийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөцийн хангалт 50.2% байна. Мөн ЭМТ нь гемотологийн аппарат 22,0 сая төгрөгөөр худалдан авсан. Сумын нийт төсөвт байгууллагын төсвийн 1% нь-28,1 сая.

90%

4

1.1.2.3. Сумын төв дэх зочид буудал, сургуулийн дотуур байруудыг тусгаарлан ажиглах байр болгох, бэлтгэлийг хангаж тоог нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Сумын ЭМТ-д тусгаарлах байр 1 байна. КОВИД-19 шинэ болон сэргэн тархаж буй халдвараас сэргийлэх бэлтгэл бэлэн байдалыг ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн төв 1 сарын нөөцтэй.

100%

5

1.1.2.4. Тусгаарлах байранд шаардлагатай эд зүйл,  хэрэгслийг бэлдэх

2021 - 2024

 

 

2021 онд Тусгаарлах байрны бүсийн зохион байгуулалтыг хийж 2 вакум хаалт , тусгаарлагч,  камержуулалт, угаагуур, био жорлон- 3ш, хүчилтөрөгчийн аппарат, монитор,  өвчтний ор- 8ш, сэхээн амьдруулах ор-1 ш, ус буцалгагч зэргээс гадна зүрхний сэхээн амьдруулах аппарат, шарил хадгалах байранд хөргүүр, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх гемотлогийн аппарат  зэрэг тоног төхөөрөмжүүдийг авч 2022 оны 3 дугаар улирлын байдлаар тусгаарлах  байран дахь эд зүйл, хэрэгслийн хангалтын хувь-88% байна

  Хавсралт : 2 зураг

88%

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ

6

2.1.1. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.1.1.1. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшлийг бий  болгоход чиглэсэн сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах

2021 - 2024

 

 

Нийт халдварт өвчин 62 тохиолдол бүртгэгдсэн. 169,1 промелл Хүн амын идэвхитэй хөдөлгөөн архи тамхины хэрэглээг бууруулах зорилгоор хөдөөгийн 4 багт өдөрлөг зохион байгуулж архи тамхины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөн эрүүл мэнд сэдвээр 4 удаагийн сургалт хийж гарын авлага тараасан. Нийт 112 хүн хамрагдсан

100%

7

2.1.1.2. Эрүүл ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

2022 - 2024

 

 

Эрүүл ажлын байр аяны төлөвлөгөө гаргаж 11 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 1-ийг хүртэл хугацаатай аян зарлахаар төлөвлөж байна

30%

8

2.1.1.3. ХДХВ/ДОХ, БЗДХ, сүрье өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог сум, баг, байгууллагуудын түвшинд зохион байгуулах

2021 - 2024

 

 

ОНХС-гийн хөрөнгө 6.0 сая төгрөгөөр хөдөөгийн хүн амд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх “ Явуулын амбулаторын” үзлэгийг 2022 оны 9-р сард зохион байгуулсан.  Уг үзлэгээр 15-49 насны нийт 500 хүнд БЗДХ-ын шинжилгээ хийсэн.  2022 оны байдлаар ХДХВ/ДОХ, БЗДХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг нийт 1400  хүн ам  хийсэн. Энэ нь хамрагдвал зохих иргэдийн 77% нь юм. 2021 онд БЗХӨ-тэй нийт 8 хүн илрүүлж байсан бол энэ онд  БЗДХ өвчин шинээр илрээгүй. 2022 онд шинээр сүрьеэ 2. Үүнээс сорьц тээвэрлэлтээр 1 илэрсэн.     Сумын нийт хүн амын тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 3434.  15-49 насны зорилтот бүлгийн хүн амын тоо-1803 2022 онд ХДХВ/ДОХ, БЗДХ-ийн шинжилгээнд хамрагдсан хүн амын тоо-1400

90%

9

2.1.1.4. Артерийн даралт ихсэх, чихрийн шижин болон хавдрын эрт илрүүлэг үзлэгийг жил бүр хийж хамрагдалтыг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг  жилийн туршид зохион байгуулж ажилласан  бөгөөд  оны  эхний 11 сарын байдлаар Артерийн даралт ихдэх өвчин эрт илрүүлэх үзлэгт 884 хүн хамрагдахаас 796 хүн хамрагдаж 90,0%, чихрийн шижин өвчинг эрт илрүүлэх үзлэгт 1116 хүн хамрагдахаас 1012 хүн хамрагдаж 90,6%, умай хүзүүний хавдар эрт илрүүлэх үзлэгт 214 эмэгтэй хамрагдахаас 192 эмэгтэй хамрагдаж 90,6%,   хөхний үзлэг 643 эмэгтэй хамруулахаас 596 эмэгтэй хамруулж 92,6%, тус тус  хамруулсан.

90%

10

2.1.1.5. “Хавдрын эсрэг хамтдаа”  арга хэмжээг жил бүр зохион байгуулах

2021 - 2024

 

 

Гепатитгүй монгол төслийн хүрээнд Ротари клубын төсөл хэрэгжиж Улаанбаатар хотоос 5 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч нар ирж суманд 2 хоног ажиллан дүр оношилгоо-202, дотор-137, элэгний хатуурлын оношилгоо-96, цусны шинжилгээ-130 хүнийг хамруулан В вирустэй-29, С вирустэй-3, Элэгний хавдартай-1 хүнийг илрүүлэн дараагийн шатлалд илгээсэн.

90%

11

2.1.1.6. “Элэг бүтэн Сүхбаатар” хөтөлбөрийг  хэрэгжүүлэн ажиллах

2022 - 2024

 

 

"Элэг бүтэн Сонгол" үндэсний хөтөлбөрөөс хоцрогдсон 359 иргэнээс ”C вирусгүй Сүхбаатарчууд" төслийн хүрээнд 66 иргэн хамрагдаж с вирустэй 1 иргэн илэрч вирус тоолуулах шинжилгээнд хамрагдаж хяналтад орсон.

84%

12

2.1.1.7. Эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлийг судалж, Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх

2021 - 2024

 

 

"Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд" аяныг 2022 оны 3-4 дүгээр саруудад зохион байгуулж, нийт 3 удаагийн сургалт, 4 удаагийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж, нийт 144 эрэгтэйчүүдэд сургалт хийж, 361 эрэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. 1.Шийдвэр гаргагч удирдлагууд болон малчдын зөвлөгөөнөөр эрэгтэйчүүдийн эрүүл мэнд түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх хэлэлцүүлэг хийж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан бэлгийн боловсрол сэдвээр сургалт хийж гарын авлага тараасан. Нийт 50 хүн сургалтад хамрагдсан. 32 эрэгтэйг эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна. 2.Албан байгууллагуудын эрэгтэй албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулан бэлгийн эрүүл ахуй, артерийн даралт, чихрийн шижингийн үзлэгт хамрагдах ач холбогдол, зөв зохистой хооллолт,таргалалт сэдвүүдээр сургалт хийж витаминжуулсан. 59 эрэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Нийт 15 эрэгтэй албан хаагчийг В,С вирус илрүүлэг шинжилгээнд, 60 албан хаагчийг ДОХ тэмбүүгийн шинжилгээнд тус тус хамруулсан бөгөөд бие бялдарын түвшин тогтоох сорилд 5 байгууллагын 64 албан хаагчийг хамруулсан. Даралт ихсэлттэй 5, илүүдэл жинтэй 12, таргалалттай 6 хүнийг илрүүлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авсан. 3.Аяны хүрээнд өсвөр насны буюу 12 ангийн хөвгүүдийн дунд бэлгийн ариун цэвэр, архи тамхины хор хөнөөл сэдвүүдээр сургалт хийж 34 хүүхдийг хамруулсан. “Архи тамхи бидний сонголт биш” цахим челленжид 5 албан байгууллагын 59 эрчүүд нэгдлээ. 4. Явуулын амбулаторийн үзлэгээр нийт 236 эрэгтэйг урьчилан сэргийлэх үзлэгт хамруулж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Сумын малчдын зөвөлгөөнийг зохион байгуулж, ЭМТ-ийн эмч эрүүл мэндийн сургалт хийсэн. Хамрагдсан малчин эрэгтэйчүүд-140 Нийт сургалтад хамрагдсан эрэгтэйчүүдийн тоо-520 Сумын нийт эрэгтэйчүүдийн тоо-1751

90%

13

2.1.1.8. “Харшлаас сэргийлье “ арга хэмжээ зохион байгуулах

2021 - 2024

 

 

Харшилын сорилыг сумын ЭМТ-д хийдэггүй. 2022 онд  вакцинд хамрагдсан иргэн байхгүй.

0%

14

2.1.2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэд орон нутагтаа оношлогдон, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэн сумын хэмжээнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ.

2.1.2.1. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын явуулын амбулаторийн тусламж үйлчилгээг жил бүр зохион байгуулах

2021 - 2024

 

 

Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын явуулын амбулаторийн тусламж үйлчилгээг 9 дүгээр сард зохион байгуулж, 6 нарийн мэргэжлийн эмч, давхардсан тоогоор 1400 хүнд үзлэг оношлогоо хийж, хавдар-2 илрүүлж, дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулахаар шилжүүлсэн. 500 хүнд БЗХӨ илрүүлэх үзлэг шинжилгээ хийж, шинэ өвчлөл илрээгүй. 7.0 сая төгрөг сумын ОНХС-гаас зарцуулсан.

100%

15

2.1.2.2. Малчин өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх суурь тойролтыг хагас жилд 1 удаа зохион байгуулах

2021 - 2024

 

 

2022 оны 2 дугаар сард  хөдөөгийн 3 багийн  иргэд нийтийн хурлын үеэр 87 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.  10 дугаар сард Явуулын амбулаторийн үзлэгээр 4 өдөр 856км замын туулж 135 айл өрхөөр явж 15-49 насны 160 иргэдээс цус цуглуулан БЗДХ-ын шинжилгээнд, артерийн даралт чихрийн шижингийн урьдчилан сэргийлэх үзлэгт 57 иргэнийг хамруулсан.   Малчин өрхийн насанд хүрсэн хүн амын тоо- Суурь тойролтоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хүн амын тоо-304

50%

16

2.1.2.3.  “Эрүүл хүүхэд” аян зохион байгуулж, сумын зорилтот бүлгийн хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг шат дараалан хийх

2021 - 2024

 

 

10 дугаар сард “Цагаан- Алт “ шүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж  үзлэг эмчилгээ хийсэн.   Сумын 2-17 насны хүүхдийн тоо-478 Үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо- 270 Амны хөндий эрүүлжсэн хүүхдийн тоо- 270

85%

17

2.1.3. Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж нялхасын эндэгдлийг өмнөх 4 жилийн дундажтай харьцуулахад 1000 амьд төрөлтөд 3.4 промилиор бууруулж, эхийн эндэгдэлгүй ажиллана.

2.1.3.1. Сумын эрүүл мэндийн төвд эх, хүүхдийн өвчлөлийг бууруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах төрөлжсөн мэргэжлийн эмч нараас бүрдсэн “Эх хүүхдийн баг”-ийг жил бүр ажиллуулах

2021 - 2024

 

 

Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн "Эх хүүхдийн баг" 12 дугаар сард сумдад  ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байгаа бөгөөд тус суманд 2022-12-10-нд ирэх хуваарьтай байна.

30%

18

2.1.3.2. Суурь өвчлөлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүдийг зуны сувилалд хамруулах ажлыг зохион байгуулах

2021 - 2024

байгууллагын төсөв 0,5

 

7 дугаар сард зуны сувиллыг 2 ээлжээр ажиллуулж, 0.6-2 насны 20 хүүхэд хамруулсан. Жин багатай-5, суурь өвчтэй-2, рахиттай-7 хүүхдийг тус тус хамруулж, эцэг эхчүүдэд хооллолт, асаргаа сувилгааны мэдлэг олгож, 10 хоногийн хугацаанд шар сүүний эмчилгээ, сэргээн засах бариа засал эмчилгээ хийгдлээ. Уг үйл ажиллагаанд байгууллагын төсвөөс 0.5 сая төгрөгийг зарцуулсан. Үүний үр дүнд зорилтот өвчлөмтгий хүүхдүүдийн дархлааг дэмжих арга хэмжээ болж байна.

  Хавсралт : 6 зураг

100%

19

2.1.3.3. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр зохион байгуулах

2021 - 2024

 

 

2022 онд нөхөн үржихүйн насны 496 эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас  эмгэгтэй  илэрсэн эмэгтэйчүүдийн тоо 74. Эдгээр эмэгтэйчүүдийг 100% эмчилсэн. Мөн умайн хүзүүний эсийн шинжилгээнд 128 эмэгтэй хамруулснаас өөрчлөлттэй илэрсэн 8 эмэгтэйг эмчилгээ хийж 3 шинжилгээг давтан авч шинжлүүлэхээр хүргүүлээд байна. Явуулын амбулаторийн үзлэгээр АНЭ-ийн эмэгтэйчүүдийн эмчид   94 эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан тусламж үйлчилгээг үзүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын байдлаар  Хөхний үзлэг-643/326/ 50,6%  Умайн хүзүүний эсийн шинжилгээ -214/108 /50,4%  Сумын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо- Үзлэгт хамрагдсан-

70%

20

2.1.3.4. Жирэмсний нэрийн хяналтыг  нэвтрүүлэх чиглэлээр  сайн туршлага  судлах

2021 - 2024

 

 

Эмэгтэйчүүдийг жирэмсний эрт үед хяналтанд хамруулах зорилгоор нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хийх сургалт сурталчилгаа, ганцаарчилсан уулзалт зөвлөгөөг эрчимжүүлэн ажиллаж байна. Жирэмслэхээр төлөвлөж  буй эмэгтэйчүүдэд эрт хяналтанд хамрагдах болон эрүүл жирэмслэлтийн талаар  сургалт мэдээлэл өгч ажиллалаа. Үүний үр дүнд жирэмсний эрт хяналтын хувь 51/46 буюу 90,1%-тай байна. Жирэмсэн эмэгтэйг жирэмслэлтийн хугацаанд 6 удаа эрсдэлтэй жирэмсэн эхийг  8 дээш удаа эх баригч эмч болон их эмч хянадаг тогтолцоог хэвшүүлээд байна. Жирэмсэн эхчүүдийг 3, 5, 8 сартайд нь АНЭ-ийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн хянаж байна. Жирэмсэн эхчүүдэд хүүхдээ дан хөхөөр хооллохын ач холбогдол, амин дэмээ хоол хүнсээр нөхье, шим тэжээл гэж юу, амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн сэдвүүдээр гарын авлага тарааж, сургалтад хамруулсан.

100%

21

2.1.3.5. Эх, хүүхдэд ээлтэй байгууллага, Эх хүүхдэд ээлтэй орон нутаг болох хөдөлгөөн өрнүүлэх

2021 - 2024

 

 

ЭМТ-өөс бага насны хүүхэдтэй 100 орчим эцэг эхэд хүүхдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нэмэгдэл хоол, тусламжийг эрт хайх, хүүхдийн асаргаа сувилгаа, А, D витамины хэрэглээ, дутагдал, илүүдлийн талаар мэдээлэл хийн 120 гарын авлага тараасан. Суурь өвчлөлтэй хүүхдийн зуны сувилал ажиллуулж, 20 хүүхдийг хамруулсан.

70%

22

2.1.4. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, зайлшгүй шаардлагатай эмийн хангамж хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.

2.1.4.1. Эмийн чанар аюулгүй байдалд  хяналт тавих, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг орон нутагт чанартай зохион байгуулж зайлшгүй шаардлагатай эмийн хангалтыг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

ЭЭС-аар дамжуулан эм эмнэлгийн хэрэгсэлийг худалдан авч чанар аюулгүй байдал хадгалалт тээвэрлэлтэнд анхаарч байна.  Эм эргэлтийн сан нь хямдралтай эмийг буруу үнээр өгч байсан нь эрүүл мэндийн даатгалын газрын шалгалтаар илэрч түүнд хяналт тавьж ажиллахыг эрүүл мэндийн төвийн дарга, эм хяналтын зөвлөлд үүрэг болгосоны дагуу хяналт тавин ажиллаж байна. Тухайн зөрчил давтагдаагүй. Зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 85%

90%

23

2.1.4.2. Тусгай зөвшөөрөл бүхий эмийн сангуудад цахим жорыг нэвтрүүлж эмийн аюулгүй байдлын цахим бүртгэл хяналтыг тогтмолжуулах

2021 - 2024

 

 

Сумын эргэлтийн эмийн сан нь цахим жороор үйлчилж хэвшсэн.

90%

24

2.1.5.3. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд олон нийтэд Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах

2021 - 2024

 

 

“ Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг  2 удаа  зохион байгуулсан.  Нийт 46 хүн хамрагдсан.

30%

25

2.1.5. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, чадавхийг сайжруулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.1.5.1. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах

2022 - 2024

 

 

Эмнэлгийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг 1 удаа зохион байгуулсан. Төрийн албан хаагчийн ёс зүйг чадавхжуулах танхимийн сургалтанд 24/23 хүн 95,8% хамрагдсан.  Байгууллагын ёс зүйн багаас эмнэлгийн ажилтны ёс зүйн сургалтыг нийт албан хаагчдадаа  зохион байгуулж, "Эерэг хандлага-Эелдэг харилцаа" уриан дор дотоод сургалт, уралдаан тэмцээн зохион байгууллаа.

100%

26

2.2.1. Үндэсний спортыг хөгжүүлж, өв уламжлалаар дамжуулан хүүхэд залуусыг төлөвшүүлнэ.

2.2.1.1. Сумын Үндэсний спортын наадам зохион байгуулах

2022

5000,0

 

2021 оны 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд сумын үндэсний спортын анхдугаар наадмыг үндэсний бөх, шагайн харваа, шатар, сээр цохилт гэсэн 4 төрлөөр зохион байгуулж, нийт 120 гаруй тамирчин оролцсон. Тус үндэсний спортын анхдугаар наамдын зохион байгуулснаар иргэдийн үндэсний спортоор хичээллэх идэвхи нэмэгдэх, хүүхэд залуусын авьяасыг нээх хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, өвлүүлэн дэлгэрүүлэх ач холбогдолтой ажил байлаа. 2022 онд Монгол үндэстний өв соёл эрийн гурван наадмын нэг болох сурын харвааны спортыг сумандаа дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилгоор 12 ширхэг сургалтын нум сумыг ЗДТГ захиалан хийлгэсэн. Цаашид уг спортоор хичээллэх сонирхолтой иргэдийг бүртгэн нэгтгэж клуб байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулах бөгөөд 05.26 ны пүрэв гарагт аймгийн сурын холбооны тэргүүн, аймгийн гоц мэргэн  Э.Сансартайван суманд ирж үндэсний сурын харвааны сургалт хийж, үндэсний сурын харвааны спортоор хичээллэх сонирхолтой 20 орчим иргэдэд сур харвааны анхан шатны мэдлэг олгосон.     Мөн 05.28-29 өдрүүдэд Түвшинширээ суманд 2022 оны аймгийн үндэсний сурын харвааны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, аймгийн хэмжээний 60 орчим харваачид оролцлоо.

100%

27

2.2.2. Өсвөр үе залуучуудыг спортын олон төрлөөр хичээллэж бие бялдраа хөгжүүлэх, спортын амжилт гарах нөхцлийг бүрдүүлнэ.

2.2.2.1. Өсвөрийн шигшээ багийн тамирчдыг бэлдэх

2021 - 2024

1000,0

 

Нийтийн биеийн тамирын арга зүйч чөлөөт болон самбо бөхийн өсвөрийн сурагчдыг бэлтгэж байгаа бөгөөд уг сурагчид  2021 оноос  улсын шигшээ багт орж бэлтгэл сургуулилт хийдэг болсон. Түвшинширээ сумын чөлөөт бөхийн багийн 2022 онд гаргасан амжилтууд: чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 5 алт, 5 мөнгө, 7 хүрэл, багийн дүнгээр нэгдүгээр байр, самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл, багийн дүнгээр хоёрдугаар байр, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 хүрэл медаль, самбо, чөлөөт бөхийн  насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 1 мөнгө, 2 хүрэл, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд 2 хүрэл медаль тус тус авсан байна.

95%

28

2.2.2.2. Стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварлаг багш дасгалжуулагчаар  хангах ажлыг шат дараатай хэрэгжүүлэх

2021 - 2024

 

 

ЗДТГ-т нийтийн биеийн тамирын арга зүйчийг тогтмол ажиллуулж байна.  Үүний дүнд өсвөрийн улсын аваргын чөлөөт бөхийн 48 кг-ын аварга болж өндөр амжилт үзүүллээ. Уг арга зүйчийн нийт 3 шавь улсын шигшээ багт бэлтгэл сургуулилт хийж байна. 2022 оны 6 дугаар сард Монгол улсын Гавьяат багш, олон улсын хэмжээний мастер, волейболын дасгалжуулагч Д.Халзан сумын сурагчид болон иргэдэд волейболын сургалтыг 14 хоног зохион байгууллаа. Энэхүү сургалтанд ЕБСургуулийн 50 гаруй сурагч, 20 гаруй иргэд хамрагдаж волейболын спортын анхан шатны мэдлэгтэй боллоо.

70%

29

2.2.3. Нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлнэ.

2.2.3.1. Нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах

2022 - 2024

2800,0

 

2022 оны 10 дугаар сарын байдлаар нийт 11 удаагийн нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. 2022 оны 01 дүгээр сард сумын “Аварга адуучин” шалгаруулах адуучин тэмцээнийг зохион байгуулсан ба тус тэмцээнд нийт 67 адуучин залуус оролцсон. 3 дугаар сард "Эх орончдын өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж, 24 бөх барилдсан. Үндэсний сурын харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн суманд 5 дугаар сарын зохион байгуулагдлаа. Тэмцээнийг аймгийн сурын холбоо, аймгийн БТСГазар, сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 8 сумын 60 гаран харваач оролцлоо. Гар бөмбөгийн тэмцээнийг 3 удаа зохион байгуулж, 120 гаруй тамирчид оролцсон. "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд 50 гаруй иргэд албан хаагчид өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөнд нэгдсэн. Монгол улсын Гавьяат багш, олон улсын хэмжээний мастер, волейболын дасгалжуулагч Д.Халзан сумын сурагчид болон иргэдэд волейболын сургалтыг 14 хоног зохион байгууллаа. Энэхүү сургалтанд ЕБСургуулийн 50 гаруй сурагч, 20 гаруй иргэд хамрагдаж волейболын спортын анхан шатны мэдлэгтэй боллоо. 8 дугаар сард сумын аварга шалгаруулах "Адуучин" тэмцээн зохион байгуулж, 60 гаруй адуучин залуус оролцсон байна.

  Хавсралт : 13 зураг

100%

30

2.2.3.2. Стандартын шаардлага хангасан спортын гадаа талбайтай болох

2022

ОНХС 85,0

 

Сумын ОНХС-гийн хөрөнгөөр "Хүүхэд залуучуудын спорт тоглоомын талбай"-н ажлын тендерийг тендер шалгаруулалтын онцгой журам, харьцуулалтын аргаар зохион байгуулж, "Жоди прожект" ХХК тендерт шалгаран ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор нийт хийгдэх ажлын 70 орчим хувийг хийж гүйцэтгээд байна. тоглоомын талбайд сумын малчдын хандиваар бага насны хүүхдийн тоглох тоглоомуудыг байрлуулахаар хандивыг цуглаагаад байна.

  Хавсралт : 4 зураг

90%

31

2.3.1. Хүүхэд бүрт чанартай боловсролоор үйлчилж , боловсролын чанарт ахиц гаргана.

2.3.1.2. ЕБС-ийн мэдээлэл зүйн кабинетыг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах

2022 - 2023

17800,0

 

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр мэдээллийн технологийн кабинетад 10 ш суурин компьютер 1ш зөөврийн нөүтбүүк, дэлгэц-1, проектор-1, 3 үйлдэлт хувилагч машин -2, утасгүй интернэтийн төхөөрөмж- 1ш нийт 17 сая төгрөгний тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн ба сургууль өөрийн орлогоор ханын ширээ хийж байршууллаа. Суралцагчдын хандиваар 2 хөшиг 200.0 төгрөгөөр авч тохижууллаа. Ингэснээр мэдээллийн технолгийн хичээлийн чанар хүртээмж сайжирч цахим хичээл орох нөхцөл бүрдэж байна.

  Хавсралт : 3 зураг

100%

32

2.3.1.3. ЕБС болон цэцэрлэгт хамрагдаж байгаа зорилтот өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургалтын хэрэглэгдэхүүн, дүрэмт хувцасны дэмжлэг үзүүлэх

2021 - 2024

ЗДҮАХЗ 1,0 сая

 

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сумын ЕБС, болон цэцэрлэгт хамрагдаж байгаа 10 хүүхдэд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх зардлаас 1.0 сая төгрөг зарцуулан сургуулийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

100%

33

2.3.2. Чадварлаг багш арга хэмжээний хүрээнд багшийн ачааллыг бууруулж, мэргэжлийн багшаар хангана.

2.3.2.1.  ЕБС-ыг орос хэл, хими, насан туршийн боловсролын мэргэжлийн багшаар тус тус хангах

2021 - 2024

4000,0

 

Багш ажилтны сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг  аймаг сумын  болон боловсролын салбарын цахим хуудсаар зарлан явуулсан. 2022-2023 оны энэ хичээлийн жилд ЕБС нь 2 удаагийн давтамжаар үндсэн багш- 7, түр  багш-1,  үндсэн ажилтан- 1   сул орон тоог зарлан сонгон шалгаруулалт явуулан ажлын байрыг нөхсөн. Шинээр ажилд орсон бүх  багш ажилтнуудтай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байна. Хүний нөөцийн бодлого төлөвлөлт,  мэргэжлийн багшийн хангалт дээр онцгой анхааран сумын Засаг дарга удирдлагатай хамтран ажиллаж 2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 4000,0 төгрөгийг төлж гэрээ хийж ажилласаны дүнд энэ онд МУБИС-ийг химийн багшийн мэргэжлээр төгссөн 1 төгсөгчийг  энэ хичээлийн жилээс эхлэн химийн багшаар ажиллуулж эхэллээ.  Энэхүү багштай тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 5 жилийн хөдөлмөрийн гэрээг хийлээ.  Мөн гадаад хэлний багш насан туршийн боловсролын багш нартай 5 хүртэлх жилийн гэрээ байгуулан ажиллаж байна.  Иймхүү хүний нөөцийн болон мэргэжлийн багшийн хангалтанд онцгой анхаарснаар өнөөдөр мэргэжлийн багшийн хангалт 100%д хүрлээ.

  Хавсралт : 10 зураг

100%

34

2.3.2.2. Багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулах, малжуулах

2021 - 2024

6000,0

 

2022 оны хичээлийн жилд шинээр ирсэн 4 багшид  байр, хоол, түлээний дэмжлэг үзүүлж байна. Албан хаагчдын дархлааг дэмжих үйл ажиллагаа- 1.827.000, түлээ нүүрсний дэмжлэгт 3.528.000төг Англи хэлний багшид 750.0 төгрөгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх дэмжлэг үзүүлсэн.

100%

35

2.3.2.3. Орон нутгийн түүх соёлын дурсгалыг судалж хамгаалахад багш нарын оролцоог хангаж, археологийн, болон түүх соёлын дурсгалыг таних, илрүүлэх сургалт,  экскурс аялал зохион байгуулах

2021 - 2024

500,0

 

2022 оны 5 дугаар сард Түвшинширээ сумын нутаг дэвсгэрт буй чулуун соёлын дурсгал, хадны бичиг, булшнууд зэрэг “ БИДНИЙ БАХАРХАЛ”-т түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үнэ цэнэ дахин давтагдахгүй байдал түүний ач холбогдлыг сурталчлах арга хэмжээг авч ажиллалаа. Соёлын төвтэй хамтран "Соёлыг түгээе" аяны тусгай удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган хамтран ажиллаж  ЕБС-ийн сурагчдыг түүх, дурсгалын газруудыг танилцуулан тойрон аялал хийлээ. 2022 оны 10 дугаар сард 11-р ангийн сурагчид Сүхбаатар аймгийн  угсаатны зүйн музейг  үзэж танилцах аялал хийсэн байна.Үүнд байгууллагын төсвөөс 210.000 төгрөг зарцуулсан.

  Хавсралт : 10 зураг

100%

36

2.3.2.4. "Залуу багш" арга хэмжээ , зөвлөгөөн , сургалт  зохион байгуулах

2021 - 2024

 

 

“Залуу багш – 2” сургалтанд 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа 5 багш 2 кр сургалтанд хамрагдаж байгууллагын зүгээс замын зардал 91000  төгрөг, багш нар хувийн зүгээс 200000 төгрөгийг зарцуулсан байна. Ажлын байранд сургалтзохион байгуулж 25 багш ажилчдыг хамруулж түгээн дэлгэрүүлэлт хийлээ. Залуу багш нарын зүгээс багш ажилчдын харилцаа, ажилдаа хандах хандлагад нөлөөлөх зорилгоор “Өөрсдөөсөө үлгэрлэе”, “Бид залуучууд” аяныг 14 хоногийн хугацаатай өрнүүлж зарцуулсан мөнгөн дүн 575000 төгрөг. Үүний үр дүнд : Багш ажилчдын хоорондын харилцаа хандлага дээшилж бие биенээ хүндэтгэх, ойлгох, дэмжих, хамтран ажиллаж, нэг нэгнээ урамшуулан  ажиллаж байна.

100%

37

2.3.2.5. Шаардлагатай мэргэжлээр зөвлөх багш ажиллуулж,  ахмад багшийн зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх

2021 - 2024

3000,0

 

2021-2022 оны хичээлийн жилд Монгол хэл, Математик, Нийгэм судлал гэсэн 3 судлагдахууны 3 ахмад багш нарын туршлагыг судлах, тэднээс суралцаж өөрийн ажил хөдөлмөртөө нэвтрүүлэх зорилгоор Хөдөлмөр халамжийн газраас хэрэгжүүлж байгаа "Ахмадын зөвлөх үйлчилгээ"-ний төсөлд хамрагдаж  Ахмад багшийн зөвлөх үйлчилгээг авлаа. Хөтөлбөрийн дагуу нийт 240 цагийн сургалт үйлчилгээ авч, 36 багш, ахлах бүлгийн 20 сурагчид мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ЭЕШ-д оновчтой бэлтгэх талаар, мөн тусгай хөтөлбөрийн дагуу залуу багш нарыг ажлын байранд чадавхжуулах арга хэмжээ зохион байгуулагдсан.  2022 оны 3 сард Баруун-Урт сумын 4-р сургуулийн багш нарыг ирүүлэн зөвлөн туслах суралцах туршлага судлах үйл ажиллагааг зохион байгууллаа.  Мөн Мөнххаан сумын ЕБС-ийн 1 багшийг 2 өдөр ЭЕШ- нд хэрхэн бэлтгэн оролцуулах талаар ментор багшаар ажиллууллаа

100%

38

2.3.2.6. Сургууль, цэцэрлэгийн багш нарын “Багш солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлж жил бүр тодорхой тооны багш нарыг дотоод, гадаадад туршлага судлуулан, ур чадварыг нэмэгдүүлэх

2021 - 2024

450,0

 

Нийслэлийн 129 – р  цэцэрлэгт 2,   “Мандах нарны хүүхэд”, цэцэрлэгт 1 багш солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт 3 багш хамрагдсан. ЕБС-аас тайлант онд багш солилцоо хөтөлбөрт зохион байгуулагдаагүй.  Нийт 450000 төгрөг зарцуулсан.

  Хавсралт : 4 зураг

85%

39

2.3.3. ЕБС, цэцэрлэг, дотуур байрын хангамжийг нэмэгдүүлнэ.

2.3.3.2. Сурагчдын шинэ дотуур байр барина.

2022 - 2023

 

 

Тус сумын 100 хүүхдийн ортой шинээр баригдах дотуур байрны зардал 2022-2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар болсон учраас хуучин барилгад их засвар хийх ажлыг цуцласан. Дотуур байрын шинэ  барилгын ажлыг Сүхбаатар аймгийн "Түвшин мөнх" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд, нийт төсөвт өртөг нь 2,0 тэрбум төгрөг, үүнээс энэ онд 160,0 сая төгрөг төсөвлөгдөж, суурийн цутгалтын ажил хийгдэж дууссан бөгөөд 2023 оны төсөвт үлдэгдэл төсөв бүрэн батлагдаж шинэ дотуур байртай болох боломж бүрдээд байна.

  Хавсралт : 4 зураг

70%

40

2.3.4. ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, дотуур байрыг  орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно.

2.3.4.1. ЕБС-ыг   орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох

2022

 

 

БШУЯ- ны хөрөнгө оруулалтаар хийгдэх энэ ажил нь 2023 оны 1 дүгээр улиралд хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд  хичээлийн 2 дугаар байранд хийгдэх талбай өрөө тасалгаагаа сонгож бэлэн болгоод байна.

30%

41

2.3.4.2. Дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох

2022

 

 

Улсын төсвөөр баригдаж байгаа 2023 онд ашиглалтад орох шинэ дотуур байрын барилга нь ариун цэврийн байгууламжтай төсөвлөгдсөн учраас одоогийн барилгад ариун цэврийн байгууламж хийх шаардлагагүй болсон. Шинэ дотуур байрын барилгын явц 2022 онд 30%

30%

42

2.3.5. Үдийн цай арга хэмжээг Үдийн хоол болгож, сургууль, дотуур байр, цэцэрлэгийг  шүүлтүүртэй ундны цэвэр усаар хангана.

2.3.5.1. ЕБС, дотуур байр, цэцэрлэгийг ус цэвэршүүлэгчтэй болгох

2021 - 2022

 

 

ЕБС-н анги танхимуудыг   эцэг эхийн хандиваар ус цэвэршүүлэгч тоног төхөөрөмжөөр хангаж 16 ш ус шүүгчтэй болсон байна. Түүнээс гадна байгууллага дотуур байр, сургуулийн коридор, бусад ажилтан сургалтын менежер, багш нарын өрөөнд ус шүүгч төхөөрөмжийг байршуулан ажлын байран дээр цэвэр ус уух нөхцөлийг бүрдүүлж байна. Сургуулийн удирдлага түүнээс гадна анги танхим, дотуур байрыг ус цэвэршүүлэгч тоног төхөөрөмжөөр хангах /75 хүүхдэд 1 төхөөрөмж байхаар тооцох/, хүүхэд бүр сургууль дээр хязгааргүй цэвэр ус уух чиглэлд анхаарал хандуулан 2023 оны ОНХС-гийн санхүүжилтээр хийгдэх ажлын саналд санал хүргүүлж иргэд олон нийтийн дэмжлэг авахад уриалан ажиллахаас гадна Тайвань улсын хүүхдийн санд төслийн саналыг хүргүүлээд байна. Хүүхдийн цэцэрлэг нь гүний худагтай бөгөөд уг худагт цэвэршүүлэх төхөөрөмж 2021 онд байршуулсан.

90%

43

2.3.5.2. ЕБС-ын үдийн цайны тоног төхөөрөмжийг шинэчлэн нэмэгдүүлэх, хооллох танхимын ширээ сандлыг шинэчлэх /1,2 –р хоолны тогоо, цахилгаан зуух, уураар жигнэгч, аяга таваг, ширээ сандал/

2021 - 2022

15200,0

 

Сумын ОНХС-гийн хөрөнгөөс 13.0 сая төгрөг төсөвлөгдөж, ЕБС-д худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг сумын Засаг даргын захирамжаар шилжүүлсэн. Уг ажлын хүрээнд үдийн цайны болон дотуур байрын хоолны зааланд 30ш ширээ, 30ш сандал шинээр сумын Батбэх найрамдал ХХК -тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлэгдлээ. Мөн гал тогоонд 110 кг ийн дээжний хөргөгч нийлүүлэгдсэн.   Бага ангийн суралцагчдын үдийн цайны иж бүрдэл таваг 200 ш , хоолны сав 7 ш  эцэг эхийн хандиваар  худалдан авч 2.220.0  төгрөг зарцуулсан байна.

  Хавсралт : 8 зураг

100%

44

2.3.6. ЕБС, цэцэрлэгийг биеийн тамирын шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

2.3.6.1. ЕБС, Цэцэрлэгийг биеийн тамирын тоног төхөөрөмжөөр хангах

2022

10000,0

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд СӨБ-д 9714500 төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн , тоглоом наадгай олгосон нь стандартад нийцсэн сургалтын орчныг бүрдүүлэх, сургалтын чанар сайжруулах үр дүнтэй ажил болсон. 2023 оны ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөөний урьдчилсан эрэмбэлэлтэд "Хүүхдийн цэцэрлэгийн гадна талын чийрэгжүүлэлтийн талбай, тоглоомын талбай" 39,1 сая төгрөгийн ажил тусгагдсан.

  Хавсралт : 2 зураг

100%

45

2.3.7. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ.

2.3.7.1. Төрийн албан хаагчдад монгол бичгийн сургалт явуулж, “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” арга хэмжээ зохион байгуулах

2021 - 2024

1000,0

 

Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  “Хүмүүн бичиг- хүн бүрийн бичиг” арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагуудын нийт 88 албан хаагч Монгол  бичгийн дугуйланд   хамрагдсан.. Бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан "МОНГОЛ БИЧИГ- БИДНИЙ БАХАРХАЛ" арга хэмжээг албан байгууллагуудын дунд зохион байгууллаа. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдыг Монгол бичгээр алдаагүй,  сайхан бичих, хурдан зөв унших уралдааныг зохион явууллаа. Уг үйл ажиллагаанд нийт 1,0 сая төгрөгийг зарцуулсан. Үүнээс төгрөгийг ЗДНС-аас 760,0 мянган төгрөгийг зарцуулсан. Уралдааны хүрээнд албан байгууллага бүр Монгол бичгийн уран бичвэрийн бүтээлтэй болж, өрөөний хаягжуулалтыг үндэсний бичгээр хийж байршууллаа.

  Хавсралт : 11 зураг

90%

46

2.3.7.2. Албан байгууллага,  аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангуулах

2021 - 2024

500,0

 

Албан хэрэг хөтлөлтийг Монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлын хүрээнд сумын төсөвт байгууллагууд 88 төрийн  албан хаагчдад Монгол бичгийн сургалт явуулсан. Монгол бичгийн программ суулгасан байгууллагын тоо -3. ЕБС-ийн нийт 10 багш, ажилтан Монгол бичгийн праграммыг өөрийн компьютер дээр суулган үйл ажиллагаанд хэрэгжүүлж  байна. МУЗГ-ын 2022 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын дагуу "төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг дүрэм, журам, заавар , стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших" заалтын дагуу ЗДТГ-ын архив бичиг хэргийн эрхлэгч 2 цагийн цахим сургалтад хамрагдсан. Аймгийн архивын газарт 250 монгол бичгийн хэвлэмэл хуудсын захиалга хүргүүлсэн.

93%

47

2.3.7.3. Албан байгууллага, аж ахуйн нэгж болон нийтийн эзэмшлийн талбай, гудамжны хаягийг монгол бичгээр бичих

2021 - 2024

 

 

Сумын төсөвт 5 байгууллага анги танхим, дотор өрөө тасалгааны хаягжуулалт, багш ажилчдын хувийн хэргийн нэр зэргийг монгол бичгээр бичиж хаягжуулсан. Сумын хэмжээний төсөвт 5 байгууллага  гадна хаягжуулалт нь монгол бичгийн хадмалтай стандартын хаягтай.

  Хавсралт : 10 зураг

90%

48

2.3.7.4. Монгол хэл, бичгийг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлж байгаа байгууллага, багш, сурагчдыг урамшуулах

2021 - 2024

 

 

Хүмүүн бичиг хүн бүрийн бичиг үйл ажиллагааг албан газруудын дунд зохион байгуулж, уг үйл ажиллагаанд нийт 1,0 сая төгрөгийг зарцуулсан. Үүнээс төгрөгийг ЗДНС-аас 760,0 мянган төгрөгийг зарцуулсан.

70%

49

2.3.7.5. Монгол хэлний хичээлээр анги нийтийн  сургалтын чанарыг сайжруулан, массын олимпиадыг Засаг даргын ивээл дор зохион байгуулах

2021 - 2024

 

 

Эх хэлний өдрөөр  Монгол хэлний хичээлийн сургалтын чанарыг сайжруулах ажлын хүрээнд  6-12 дугаар ангиудын дунд “Монголын нууц товчоо”-г уншиж судлах, 6-7 дугаар ангийн сурагчдад Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлгийг ангиараа цээжилж цахим орчинд байршуулах, 6-9 дугаар ангид эх түүхээ сурталчилсан агуулга бүхий хэлц үг, уриа үг зохиох постер цахимд байршуулах, 9-12 дугаар ангид “Монголын нууц товчоонд нэвтрэхүй” интерактив даалгавар боловсруулах, 10-12 дугаар ангиудад “Монгол бахархал” илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа. Мөн 11 дүгээр сарын 26-нд ЕБС-ийн багш нарын дунд монгол бичгээр зөв болон хичээнгүй бичих уралдаан зохион байгуулагдаж, 27 багш хамрагдсан.

  Хавсралт : 5 зураг

90%

50

2.3.8. Насан туршийн боловсрол төвөөр дамжуулан  олгох сургалтын чанар, хүртээмжийг сайжруулна.

2.3.8.1. Зорилтот бүлгийн иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалт зохион байгуулах

2021 - 2024

 

 

Тус сумын ЕБС нь 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн насан туршийн боловсролын багшаар бага ангийн багш мэргэжилтэй, мэргэжлээрээ 20 жил ажилласан багш томилогдож тогтвор суурьшилтай ажиллаж байна. Мэргэжлийн бага ангийн багштай болсны үр дүнд 2022 оны төгсөлтөөр дүйцсэн боловсрол эзэмшигч  8 төгсөгчид бага ангийн боловсрол эзэмшүүллээ.

100%

51

2.4.1. Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх сургалт нөлөөллийн ажлын хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.4.1.1. Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтот гэр бүлд чиглэсэн үйлчилгээг өргөжүүлэх

2021 - 2024

0

 

багийн дарга нартай хамтран зорилтот өрхийн нэрсийг гаргаж тэдний гэрээр айлчилж гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч тараах материал тараасан. мөн тэдэнд тулгамдаж буй асуудлыг санаа бодлыг сонсож ар гэрийн байдал өвлийн бэлтгэл хангасан эсэхтэй танилцсан

90%

52

2.4.1.2. Хувь хүний ур чадварыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөн зохион байгуулах

2021 - 2024

1200,0

 

Аймгийн Залуучуудын холбоотой хамтран "Өөрчлөлтийг өөрөөсөө" уриан дор сумын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж нийт 100 гаруй залуучууд хамрагдсан бөгөөд үйл ажиллагаа нь зогсоод байсан сумын залуучуудын холбоог шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн бөгөөд нийт залуучуудад хувь хүний хөгжил харилцаа хандлагын сургалтуудыг өгсөн үр бүтээлтэй арга хэмжээ болсон байна. Уг арга хэмжээнд ЗДҮАХЗардлаас 1000,0 төгрөгийг зарцууллаа. Мөн аймагт болсон Залуучдын чуулганд 12 залуучуудын төлөөлөлийг оролцууллаа.

  Хавсралт нийт : 6 Файл : 1 Зураг : 5

100%

53

2.4.1.3. Эмэгтэйчүүдийн уулзалт, сургалт, зөвлөгөөн, нийгэмд тустай төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах

2021 - 2024

 

 

2022 оны 6 дугаар сард Сүхбаатар аймагт  “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжье” уриан дор зохион байгуулсан чуулганы үйл ажиллагаанд сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл 13 эмэгтэй оролцлоо.  Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эмэгтэйчүүдийн баярын хурал  зохион байгуулсан.  МҮЭ-ийн дэд ерөнхийлөгч, МҮЭ-ийн нийгмийн бодлогын дарга нарын сургалтанд 20 эмэгтэй хамрагдлаа. 2022 оны 11 дүгээр сард сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Бүсгүйчүүдийн манлайлал" сэдэвт уулзалт зөвөлгөөнийг зохион байгуулж, 39 эмэгтэй хамрагдсан.

  Хавсралт : 2 зураг

90%

54

2.4.1.4. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангаж, Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах

2021 - 2024

 

 

хамтарсан багийн гишүүд Уулбаян суманд зохион байгуулагдсан Үжин төвийн үүсгэн байгуулагч Д.Ундраа багшийн хүүхэд хамгааллын талаарх сургалтанд хамтрагдсан мөн туршилга солилцсон.  Гэр бүл , хүүхэд,  залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан Хүүхэд хамгааллын үйлчилгээний арга зүй сургалтанд хамрагдсан

90%

55

2.4.2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.

2.4.2.1. Ахмадын хөгжлийн төв байгуулах

2022 - 2023

 

 

2021 онд тус сумын ахмадын холбоонд хуучин Соёлын төвийн барилгыг ахмадын хөгжлийн төв болгон хүлээлгэн өгсөн. Сумын Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын 2022 оны төлөвлөгөөнд сумын ахмадын хөгжлийн төвийн тохижуулах ажил 15,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тусгагдсан. Тохижилтын ажлын хүрээнд тус байрны халаалтын системийг шийдвэрлэх барилгын дотор заслын ажлуудыг хийж гүйцэтгэж байгаагаас гадна өнгөт принтер, компьютер зэрэг  тоног төхөөрөмжөөр хангасан байна.

90%

56

2.4.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх

2021 - 2024

 

 

Уг арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллага аж ахуй нэгжээс судалгааг гаргахад ЭМТ, ЕБС, Соёлын төв  нь шаардлага хангасан, Хүүхдийн цэцэрлэг, ЗДТГ, 2 байгууллага ХБИ-д зориулсан налуу замгүй, цаашид тухайн иргэнд зориулсан налуу замтай болох талаар арга  хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  ХБИ ажиллуулж байгаа ЭМТ, Хүүхдийн цэцэрлэг, ЗДТГ  3 байгууллага байна. Хагас жилийн байдлаар ЕБС 2 иргэн ажиллуулахаас 1 иргэн ажиллуулж байгаа тул 2022 оны 06-р сарын 06-ны өдрийн ХХҮГ-ын даргын  "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй иргэний төлбөр" 2520,0 төгрөгийн нэхэмжлэхийг ЕБС-ийн захиралд хүлээлгэн өгсөний үр дүнд 9-р сараас  1 иргэн  ажиллуулж хуулийн дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. 2022 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-т 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 6 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Аймгийн ИТХ-ын 2021 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгааллыг дэмжих дэд хөтөлбөрийн дагуу төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга сумдуудад хувиарын дагуу 5-р сарын 27-ны өдөр ирж  ажиллахтай холбогдуулан сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг баг багаар нь гаргаж  багийн Засаг даргатай хамтран ажиллаж уг өдөр 42 иргэнийг хамруулсан. Уг уулзалтаар сумын ХБИ-ний холбоог 5 иргэний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

100%

57

2.4.3. Залуучуудын хөгжлийг дэмжинэ.

2.4.3.1. Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,  сумын залуучуудын чуулган зохион байгуулах

2021 - 2024

300000

 

Сүхбаатар аймгийн залуучуудын холбоотой хамтран Өөрчлөлтийг Өөрөөсөө чуулганыг зохион байгуулсан.  Чуулганд төрийн албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч , малчид болон залуусийн  төлөөлөл 77 залуус оролцсон.  18-39 залуучуудыг хамруулсан бөгөөд тэдэнд  мэдээлэл зөвлөгөө өгч мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн

  Хавсралт : 3 зураг

100%

58

2.4.4. Хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.4.4.1. Хүүхдийн оролцоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах хүрээнд "Хүүхдийн чуулган"  зохион байгуулж, хүүхдээс гарсан санаачлагын хэрэгжилтийг хангах

2021 - 2023

0,26

 

5-р сарын 10 нд сургуулийн сурагчдаа сонсох “Хүүхдээ сонсох өдөр” уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд 60 гаруй сурагчид хамрагдлаа. Тухайн сурагчдад өмнөх уулзалтаар гаргасан санал шүүмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулж санаа бодлыг нь сонслоо. Хүүхдээ сонсох аяны хүрээнд хүүхдүүдээс олон санал гаргасан ба үүнээс ногоон байгууламж нэмэгдүүлэх, сагсан бөмбөгийн талбайг засаж сайжруулах саналыг ажил хэрэг болгон ажилласан. Мөн хүүхдээс гаргасан санал санаачлагыг дэмжих ажлын хүрээнд 2022 онд суманд хүүхэд залуучуудын спорт тоглоомын талбай шинээр байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.  2022 оны 10 дугаар сарын 27-нд сумын "Хүүхдийн чуулга" арга хэмжээг хүүхэд хамгааллын хамтарсан багаас зохион байгууллаа.  Чуулганаар хүүхдийн элчийг шинээр сонгож, хүүхдүүд санал санаачлага, санал хүсэлтээ илэрхийллээ.  Хүүхдээс гарсан золбин нохой устгал хийх, аюулгүй орчинд амьдрах, гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх гэсэн саналуудыг шийдвэрлэсэн байна.

  Хавсралт : 4 зураг

100%

59

2.4.4.2. Хэрэг зөрчилд холбогдсон, хохирсон хүүхдүүдэд “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-оор дамжуулан үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах

2021 - 2024

0

 

хүүхдийн чуулганыг тохиолдуулан цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг урьж  хүүхдийн  гэмт хэрэгт холбогдолт урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргүүлсэн . Мөн эрсдэлд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийн ар гэрээр Гэрээр айлчлая аян өрнүүлсэн

100%

60

2.4.4.3. Үндэсний морин уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандартын хэрэгжилтийг ханган, унаач, уяач хүүхдүүдийн уулзалт зөвлөгөөн , хэлэлцүүлэг зохион байгуулах

2021 - 2024

0

 

баяр наадмыг тохиолдуулан уяач болон унаач хүүхдүүдэд мэдээлэл өгч боршур тараасан . Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандарт хувцас хэрэгслийг шалгаж уралдааны замд гаргасан. Хамаатан садан болон айлын хүүхдээр хөлсөөр морь унуулж байгаа тохиолдолд хүүхдийн эцэг эх болон уяачтай хамтарсан гэрээ байгуулсан . ABLE программд 83 хүүхдийн бүртгэл хийсэн .

100%

61

2.5.1. Хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, шинэ ажлын байр бий  болгоно.

2.5.1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

2021 - 2024

 

 

2022 онд ХЭДС-ийн төсөл хөтөлбөрт: "Малжуулах хөтөлбөр"т-6 иргэнд30сая төг, "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"т-2 иргэнд-15сая төг, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-т 1 иргэнд 6 сая төг, "Ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээний хөтөлбөр"-т 1 иргэнд 540,0 төг, "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-т 1 иргэнд-5,0 сая төг, нийт 11 өрхийн 19 иргэний шинэ ажлын байр бий болсон.

100%

62

2.5.1.2. “Малчны залуу халаа” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх

2022 - 2024

 

 

Малжуулах хөтөлбөрт тус сумын нийт 7 малчин залуу өрхөөс хамрагдах хүсэлт төсөл ирсэнээс сумын АДЗ-ийн шийдвэрээр 6 малчин өрхөд 30 сая төгрөгийн 320 бог малыг хүлээлцсэн2022.03.06 нд "Малчдын зөвлөгөөн"-нд ХЭДС-ийн төсөл хөтөлбөрийн мэдээлэл хийж 2015 онд малжуулах төсөлд хамрагдсан мал сүргээ сайн өсгөж яваа тус сумын 2 малчинд ХХҮГ-ын өргөмжлөлийг гардуулан өгсөн.

100%

63

2.5.1.3. Гарааны бизнес буюу старт-аппыг дэмжиж, хөгжүүлэн ажлын байрыг бий болгох

2021 - 2024

 

 

Гарааны бизнесийн сургалтыг 2022 оны 06-р сарын 16-ны өдөр аймагт  болох талаар 18-34 насны   залуучуудад багийн Засаг дарга болон сумын цахим группүүдээр мэдээллийг хүргэсэн. уг сургалтад 2 иргэн хамрагдсан ба төсөл,санхүүжилтэд хамрагдаагүй.

50%

64

2.5.1.4. Орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан мэргэжилтэй ажилтан  бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх арга хэмжээг зохион байгуулах

2021 - 2024

 

 

2022-06-03 ны өдөр "Ажил хайгч залуучууд ажлын дадал, туршлага эзэмшүүлэх, үйлчилгээ үзүүлэх " 2 цагийн сургалтад 4 иргэн хамруулсан. Хөдөлмөр  аймгийн ХХҮГ-аас зарласан “Оёдол эсгүүр”,”Гар урлал”,”Авто засвар” сургалтуудын зар мэдээллийг сумын групп мэдээлэлд байршуулан  14 иргэнд хамрагдах талаар мэдээлэл хүргэсэн ба аймагт болсон "Оёдол эсгүүрийн" сургалтад 2 иргэн хамрагдсан. Аймгийн МСҮТ-д 1 суралцагч суралцаж байна.

90%

65

2.5.1.5. Иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

2021 - 2024

 

 

"Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн 6 иргэн, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн  2 иргэн нийт 8 иргэн 2022 оны 06-р сарын 02-03-ны өдрүүдэд ХХҮГ-аас  явуулсан онлайн сургалтад танхимаар болон цахимаар хамрагдсан. Мөн аймгийн ХХҮГ-аас 2022 оны 09-р сарын 28,29-ны өдрүүдэд "Мал маллах арга ухааны сургалт"-д 6 малчин өрхийг бүрэн хамруулсан.

70%

66

2.5.1.6. Ажлын байрыг бий болгох, хадгалахад чиглэсэн хөнгөлөлттэй зээлийг иргэд , аж ахуйн нэгжид олгох

2021 - 2024

 

 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тухайн онд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлан гаргадаг. Энэ онд 6 хөтөлбөрт 11 өрхийн 19 иргэнд шинээр ажлын байр бий болгож 56540,0 мян төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.

100%

67

2.5.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин, нөхцөлийг сайжруулна.

2.5.2.1. ХАБЭА-н орчин бүрдүүлсэн ААН-ийг урамшуулах

2021 - 2024

 

 

"Xөдөлмөрийн aюулгүй бaйдaл эрүүл axуй"-н сaрын aян болгож тэмдэглэдэг улaмжлaлттaй.Энэ сaрын aяныг олон улсын xөдөлмөрийн бaйгууллaгaaс гaргaсaн "Xөдөлмөрийн aюулгүй бaйдaл, Эрүүл мэндийн эерэг соёлыг xaмтдaa төлөвшүүлье"уриaн дор 2021 оны 4-р сaрын 01-30-ны өдрүүдэд зоxион бaйгуулсан. Сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийг 2022 оны 04-р сaрын 04-ны Зaсaг дaргын A/ 32 зaxирaмжaaр бaйгуулж, зөвлөлийг xурaлдaaнaaр aяны xийx aжлын төлөвлөгөөг 2 удaa xурaлдaн зөвлөлийг дaргaaр 13 зaaлт aжлыг бaтлуулaн төлөвлөгөөний дагуу ажлуудыг хэрэгжүүлсэн.

50%

68

2.5.2.2. Цалин хөлс, ХАБЭА-н талаархи Засаг даргын нэрэмжит сарын аян, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах

2021 - 2024

 

 

Аймгийн болон сумын ХАБ-ийн зөвлөл, сумын 3 байгууллагууд ХАБЭА-н хууль тогтомжийн талаар нийт 6 удаагийн сургалт суртчилгааг зохион явуулсан. "Xөдөлмөрийн aюулгүй бaйдaл эрүүл axуй"-н сaрын aян болгож тэмдэглэдэг улaмжлaлттaй.Энэ сaрын aяныг олон улсын xөдөлмөрийн бaйгууллaгaaс гaргaсaн "Xөдөлмөрийн aюулгүй бaйдaл, Эрүүл мэндийн эерэг соёлыг xaмтдaa төлөвшүүлье"уриaн дор 2022 оны 4-р сaрын 01-30-ны өдрүүдэд зоxион бaйгуулсан. Сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийг 2022 оны 04-р сaрын 04-ны Зaсaг дaргын A/ 32 зaxирaмжaaр бaйгуулж, зөвлөлийг xурaлдaaнaaр aяны xийx aжлын төлөвлөгөөг 2 удaa xурaлдaн зөвлөлийг дaргaaр 13 зaaлт aжлыг бaтлуулaн төлөвлөгөөний дагуу ажлуудыг хэрэгжүүлсэн.

100%

69

2.5.3. Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж сумын хэмжээнд татварт бүртгэлтэй ажил олгогчийн 98,  эдийн засгийн идэвхтэй хүн амын 50 хувийг нийгмийн даатгалд, нийт хүн амын 98 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулна.

2.5.3.1. Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тэдгээрийг дагалдан гарах журам, дүрмийг  иргэдэд сурталчлах, сургалт сурталчилгааг сайжруулах

2021 - 2024

 

 

Нийгмийн даатгал, болон эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын тухай хуулийн талаарх мэдээллийг багийн хурал болон айл өрхөөр явж хүргэж байна. 3 дугаар сард зохион байгуулагдсан хөдөөгийн 4 багийн хуралд хуулийн талаарх мэдээллийг хийсэн. 4 багийн хуралд нийт 270 орчим иргэн оролцсон. Иргэдэд өдөр тутамд цахимаар, утсаар болон биечлэн уулзаж, мэдээлэл хүргэж, мэдээлэл хүргэсэн тухай тайланг өдөр тутамд нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим системд бүртгэж байна. 2022 оны гарсаар давхардсан тоогоор нийт мэдээлэл авсан иргэдийн тоо- 975

90%

70

2.5.4. Өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх арга хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ

2.5.4.1. Зорилтот өрхийн хөгжлийг хамгааллыг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх

2021 - 2024

 

 

2022 онд амьжиргааг дэмжих  9 өрх, ажилд зуучлах 10  иргэн, тусламж дэмжлэг үзүүлэх 16 өрхийг сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцэж  нэрийг  баталсан.  Уг  өрхүүдэд  -Нийтийг хамарсан ажилд-8 иргэн -Мод тарих ажилд-9 иргэн  -Байнгын ажлын байраар 5 иргэн, -Малжуулах төсөлд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний 2 өрх 4 иргэнд-10 сая  -2 иргэнийг “Залуучуудын оролцоо” төсөлд  -ХХҮГазраас зохион байгуулсан аж ахуй эрхлэлтийн сургалтанд 2 иргэн -ХХҮГазраас зохион байгуулсан хөдөлмөрт бэлтгэх сургалтанд 4 иргэн зэрэг тус тус хамруулсан.

100%

71

2.5.4.2. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах

2021 - 2024

 

 

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байсан өрх иргэнээс байнгын ажилд 7 өрхийн 7 иргэн, Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд болон хөгжих өрхөөс тус бүр нэг нийт 2 өрхийг малжуулах төсөлд-10 сая төгрөгийн 111 мал, Нийтийг хамарсан болон мод тарих ажилд давхардсан тоогоор 16 иргэн түр ажлын байраар тус тус хангасан. Байнгын ажлын байраар хангагдсан иргэн-7.

100%

72

2.5.5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, нөлөөллийн ажлын нэр төрлийг нэмэгдүүлнэ.

2.5.5.1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах

2021 - 2024

 

 

Мерит төслөөс хэрэгжүүлж буй “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлалыг орон нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх жишиг төсөл”-ийг орон нутагт хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамруулах арга хэмжээг 5 дугаар сард зохион байгууллаа. Дээрх арга хэмжээний хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” сэдэвт 5 цагийн цахим сургалтад төрийн албан хаагчдыг хамруулах арга хэмжээг төсвийн байгууллагуудын дарга эрхлэгчид үүрэг болгон ажиллалаа. Уг сургалтад сумын нийт 57 албан хаагч, ИТХ-ын төлөөлөгчид хамрагдсан байна.Үүнд: 1. Сумын иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын төлөөлөгч-9 2. ЗДТГ-ын албан хаагч-11 3. Ерөнхий боловсролын сургууль-7 4. Хүүхдийн цэцэрлэг-22 5. Эрүүл мэндийн төв-5 6. Соёлын төв-3 албан хаагч тус тус цахим сургалтад хамрагдсан.

100%

73

2.5.5.2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад иргэний нийгмийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Мерит төслөөс хэрэгжүүлж буй “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлалыг орон нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх жишиг төсөл”-ийг орон нутагт хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамруулах арга хэмжээг зохион байгууллаа. Дээрх арга хэмжээний хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” сэдэвт 5 цагийн цахим сургалтад төрийн албан хаагчдыг хамруулах арга хэмжээг төсвийн байгууллагуудын дарга эрхлэгчид үүрэг болгон ажиллалаа. Уг сургалтад сумын нийт 57 албан хаагч, ИТХ-ын төлөөлөгчид хамрагдсан байна.Үүнд:   1.            Сумын иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын төлөөлөгч-9  2. ЗДТГ-ын албан хаагч-11  3.      Ерөнхий боловсролын сургууль-7  4.            Хүүхдийн цэцэрлэг-22  5.         Эрүүл мэндийн төв-5  6.         Соёлын төв-3 албан хаагч тус тус цахим сургалтад хамрагдсан.

70%

74

2.6.1. Үндэсний үнэт зүйлсийг хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэн уламжилна.

2.6.1.1. Үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах

2021 - 2024

 

 

Улс, аймгийн хамгаалалтай Түүх  соёлын үл хөдлөх дурсгалын 2022оны улсын тооллогыг соёл урлагийн газраар ахлуулсан баг бүрэлдэхүүнтэй хамтран 3 сард тоолж шинээр 2 үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулсан.  Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрыг гэрээгээр хамгаалагч 14 иргэнийг  гурвалсан гэрээг шинэчлэн байгуулж батламжлан 280.000 төгрөгөөр урамшуулал олгон ажиллалаа.

100%

75

2.6.1.2. Соёлын биет бус өв тээгчдийн насжилтийг тогтоон, өвлөн уламжлуулах арга хэмжээг зохион байгуулж, алдаршуулах

2021 - 2024

 

 

2021 онд сумын бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй СББӨ-тээгчдийн судалгааг 7 ай 289 төрлөөр шинэчлэн гаргаж 50-аас дээш насжилтыг тогтоосон ба 30-40 насны 3, 40-50 насны 10, 50-аас дээш насны 19 өв тээгчид өөрсдийн өвлөн уламжилж байгаа өв соёлоо үр хойч хүүхэд залуусдаа өвлүүлж  уламжлуулж байна.  Соёлын биет бус өв тээгч -32 иргэн байна. 2022 онд соёлын биет бус өв тээгчдийн судалгааг гарган шинээр 5 хүнийг бүртгэлжүүлэн  өөрсдийн  нөөцөөр  3-н өв өвлөн уламжлагчийг дүрсжүүлэн баримтжуулж ,мөн Соёлын  яамнаас томилогдон ирсэн  соёлын  биет бус өв  тээгчдийн  судалгааг баримтжуулах томилолтын  багтай хамтран ажилласанаар  8 өв тээгчийн  мэдээ мэдээлэл  бичлэгийг   баримтжуулж архивт хадгалуулах нөхцөлийг бүрдүүлсэн    СББӨ тээгч 1 иргэнийг тодорхойлон СТА-н цол тэмдгээр шагнаж 2 гэрээт хамгаалагчийг сумын  засаг даргын  Баярын бичиг-ээр 2 өв  тээгчийг  Тэргүүний ардын авьяастан цолд тодорхойлж алдаршуулсан. Соёлын биет бус өв тээгч -32 иргэн байна.

  Хавсралт : 6 зураг

100%

76

2.6.2. Угийн бичиг хөтлөх уламжлалыг сэргээнэ.

2.6.2.1. Угийн бичиг хөтлөх арга хэмжээг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх

2021 - 2024

 

 

2022 оны 10 дугаар сард Угийн бичгийн уралдааныг зохион байгуулах үүрэг бүхий комиссыг томилон удирдамжийн дагуу зохион байгуулж угийн бичгийн сургалтыг 2 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 250 иргэнийг хамрууллаа. Уг ажлын хүрээнд 65 иргэн угийн бичгээ шинээр хөтөлж, сумын нийт угийн бичигтэй өрхийн тоо 25%-д хүрсэн. Өмнөх жилийн угийн бичиг хөтлөлтийн хувь-20%  буюу 196 өрх хөтөлдөг судалгаа гарсан ба энэ жил 25 хувь буюу 294 өрх хөтөлж байгаа нь нутгийн ахмад настан Д.Дорждэрэмийн хэвлэн гаргасан” Ураг удмын хэлхээ оршой”номыг  багийн иргэд төсөвт байгууллагын албан хаагчид  худалдан авч  өөрсдийн ураг удмын мэдээллийг  авч угийн бичгээ хөтлөхөд дөхөм болсон сайшаалтай ажил болсон. Энэ жилийн Онцлох шинэлэг ажил: Түвшинширээ сумын  Цэен овогтын ураг удмын иргэн Улаанбаатар хотноо орших  Ч.Батбаяр нь Угийн бичгийг цахимаар хөтлөх  программыг зохиож уг программыг сум орон нутгийн удирдлагат танилцуулсан ба дэлхийн хаана байгаагаас үл шалтгаалан онлайнаар  холбогдон ураг удмын мэдээллээ оруулаад явах боломжтой цахим угийн бичгийн  энэхүү программыг бүх төсөвт байгууллагууд худалдан авч цахим угийн бичгээ хөтөлж эхэлж байна.

  Хавсралт : 3 зураг

90%

77

2.6.3. Соёл, урлагийн байгууллагын чадавхийг сайжруулна.

2.6.3.1. Соёлын төвийн тайзны болон хөгжмийн зэмсэгт шинэчлэл хийх

2021 - 2024

 

 

Сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас  17.0 сая төгрөгний хөрөнгөөр техник тоног төхөөрөмжийг шинэчилсэн. 2022 оны 4 сард соёлын төвд чанга яригч-4, чадлын өсгөгч-1, микрофон-2, тайзны гэрэлтүүлэг-6, утааны аппарат-1, орон нутаг судлах танхимд шилэн хорго -4 ширхэг тус тус худалдан авч үйл ажиллагаа зохион байгуулах нөхцлийг бүрдүүлсэн. 3 багийн төвд соёлын  явуулын  үйлчилгээг  үзүүлж явуулын  номын сан, тоглолт үдшийн  цэнгүүн угийн  бичгийн  сургалтыг зохион  байгуулж  нийт давхардсан тоогоор 308   малчин иргэнд хүрч үйлчилсэн байна.  Мөн тус суманд түүх дурсгалын архелогийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  Дорнод Монгол археологийн баг болон Монгол Канад, говь хээрийн малтлага судалгаа багуудаас сумын соёлын төвд Нөөтбүүк тус бүр 1 ш  GPS, гэрэл зургийн аппарат зэрэг техник хэрэгсэлийг өгч шаардлага хангасан техник хэрэгслийн хангалт стандартын түвшинд хүрсэн.

  Хавсралт : 4 зураг

100%

ГУРАВ. ЭДИЙН ЗАСАГ

78

3.1.1. Сумын өмч хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоож, өмч ашиглалтыг сайжруулна.

3.1.1.1. Сумын хэмжээнд газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулж, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Холбогдох журмын дагуу хуулийн этгээд болон иргэдийг хөрөнгийн татвар төлөгчийн татварын төрлийн бүртгэлийн өөрчлөлтийг тухай бүр бүртгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр 3678539 регистрийн дугаартай хундайн хөх овоо хоршооны үл хөдлөх эд хөрөнгийн 300.0 мянган төгрөгөөр, 3681874 регистрийн дугаартай Их орлой ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийг 200.0 мянган төгрөгөөр тус бүртгүүлж татвар хамруулан зажиллаж байна. Мөн татвар төлөгч иргэдийг татвар төлөгчөөр бүртгүүлвэл зохих татварын төрөл тус бүр дээр бүртгүүлж ТУНСистемд тухай бүр өөрчлөлтийг хийж бүртгэлд хамруулалтыг нэмэгдүүлж ТУ-1.1 стандартыг ханган ажиллаж байна.Татварын удирдлагын нэгдсэн системд татвар ногдох хөрөнгийг бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Авто тээврийн улсын үзлэг тооллого 06 сарын 06-наас 06 сарын 09-ны өдрийн дуустал зохион байгуулагдсан. Уг хугацаанд 12 мотоцикл, 19 авто машины татварыг бүрэн төлүүлж татварын өргүй гэсэн тодорхойлолтыг гарган өгч авто тээврийн үндэсний төвийн бүртгэлээс болон ТУНСистемээс хасуулан ажилласан. Аймгийн цагдаагийн газрын бүртгэлээс тус Түвшинширээ суманд харьяалагдах иргэдийн судалгааг авч өөрийн бүртгэлтэй тулгалтыг хийж бүртгэлийн зөрүүг арилган ажиллаж байна.

85%

79

3.1.2.  Төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар төсвийн үр ашгийг нэмэгдүүлж, сахилга батыг сайжруулна.

3.1.2.1. Татварын тайлагналт, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар татварын үйлчилгээг иргэд, татвар төлөгчдөд хүндрэлгүй болгож, татварын суурийг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Татварын тайлагналт, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд татвар төлөгч нарыг цахимаар татвараа хэрхэн төлөх, татварын албаны тодорхойлолтыг цахимаар хэрхэн яаж авах талаар нэг бүрчлэн зааж өгөн татварын үйлчилгээг иргэд, татвар төлөгчдөд хүндрэлгүй болгох талд өөрийн хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна.

90%

80

3.1.2.2. Төсөв, санхүүгийн цахим систем нэвтрүүлж, төрийн үйлчилгээг шуурхай, үр ашигтай болгож, төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг ил тод, хэмнэлттэй зарцуулах нөхцөл бүрдүүлэх

2021 - 2024

 

 

2022 оны 5-р сараас эхлэн цалингийн гүйлгээг төрийн сангаар дамжуулахгүй Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс дарга нягтлан бодогч нар цахимаар гүйлгээг баталгаажуулан илгээж байгаа бөгөөд 11 сарын 1-ээс НДШ, цалингийн ашгийн гүйлгээг цахимаар баталгаажуулан ажиллаж байна.

100%

81

3.1.2.3. Газар, үл хөдлөх эд хөрөнгө, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг сайжруулж, татварын хувь хэмжээг бууруулах замаар татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Холбогдох журмын дагуу хуулийн этгээд болон иргэдийг хөрөнгийн татвар төлөгчийн татварын төрлийн бүртгэлийн өөрчлөлтийг тухай бүр бүртгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр 3678539 регистрийн дугаартай хундайн хөх овоо хоршооны үл хөдлөх эд хөрөнгийн 300.0 мянган төгрөгөөр, 3681874 регистрийн дугаартай Их орлой ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийг 200.0 мянган төгрөгөөр тус бүртгүүлж татвар хамруулан зажиллаж байна. Мөн татвар төлөгч иргэдийг татвар төлөгчөөр бүртгүүлвэл зохих татварын төрөл тус бүр дээр бүртгүүлж ТУНСистемд тухай бүр өөрчлөлтийг хийж бүртгэлд хамруулалтыг нэмэгдүүлж ТУ-1.1 стандартыг ханган ажиллаж байна.Татварын удирдлагын нэгдсэн системд татвар ногдох хөрөнгийг бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Авто тээврийн улсын үзлэг тооллого 06 сарын 06-наас 06 сарын 09-ны өдрийн дуустал зохион байгуулагдсан. Уг хугацаанд 12 мотоцикл, 19 авто машины татварыг бүрэн төлүүлж татварын өргүй гэсэн тодорхойлолтыг гарган өгч авто тээврийн үндэсний төвийн бүртгэлээс болон ТУНСистемээс хасуулан ажилласан. Аймгийн цагдаагийн газрын бүртгэлээс тус Түвшинширээ суманд харьяалагдах иргэдийн судалгааг авч өөрийн бүртгэлтэй тулгалтыг хийж бүртгэлийн зөрүүг арилган ажиллаж байна.

70%

82

3.1.2.4. Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжиж, тогтвортой нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

ОНХС-гийн хөрөнгөөр худалдан авсан ЕБС-ийн үдийн цайны ширээ сандлыг дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авсан. Мөн сумын төвийн цамхагт гэрлийг дотоодын үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн (Цамхагт гэрэл) худалдан авсан. Мөн Дэлгэрхаан багийн төвийн тохижилтын ажлын бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгч иргэнээс худалдан авсан. (Ширээ, сандал, шүүгээ)

100%

83

3.1.3. Олон талт санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.1.3.2. Даатгалын салбаруудыг хууль тогтоомжийн хүрээнд ажиллуулж,  хүртээмжийг  нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Тус суманд 2022 оны 3-р улирлын байдлаар  ердийн даатгалын 6 компанийн  8 даатгалын төлөөлөгч тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд 2022 онд  Жолоочийн хариуцлагын даатгалд-.... Авто тээврийн хэрэгслийн даатгалд-.... -Мал амьтдын даатгалд- .... даатгуулагч тус тус даатгуулж, өмнө жилийнхээс ....%-иар өссөн үзүүлэлттэй байна.

50%

84

3.1.4. Статистик мэдээллийн хамрах хүрээ, тооллого, судалгааны үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

3.1.4.1. Улсын хэмжээний тооллого, судалгааг зохион байгуулах

2021 - 2024

 

 

Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 2022 оны 06 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны дотор 4 тоологч, 1 шалгагч ажиллан ХААТ1а маягтаар буюу Газар тариалан - 5 өрх, ХААТ2а маягтаар буюу Мал аж ахуй- 286 өрх, ХААТ 2б маягтаар буюу Мал аж ахуй – 5 ААНБ байгууллагыг амжилттай тоолж,нийт 296 өрх, ААНБайгууллагын мэдээллийг Үндэсний Статистикийн хорооны серверт дамжуулсан. Хөдөө аж ахуйн ээлжит тооллоготой холбогдон Статистикийн улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар авч, заасан үүрэг даалгаврыг хугацаанд нь барагдуулж, албан даалгаврын хариуг хүргүүлсэн. Хүн амын богино хугацааны шилжилт хөдөлгөөний тандалт судалгааны ажил 2022.09.15-2022.10.15-ны хооронд явагдаж дууссан.  Жилийн эцсийн мал тооллогын хугацаа болоогүй.

90%

85

3.1.4.2. Статистикийн анхан шатны мэдээ, тайлангийн чанарт анхаарч хяналт, шалгалтыг хийх

2021 - 2024

 

 

Статистикийн бүтээгдэхүүн нийлүүлэх А/12 тоот захирамжийн дагуу 109 мэдээ мэдээллэхээс 80 мэдээг гарган Статистикийн хэлтэст хүргүүлсэн байна.

90%

86

3.2.1. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.

3.2.1.1. Байгаль, орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил арга хэмжээг, чанартай үр дүнтэй гүйцэтгүүлж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байгаа  аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжин ажиллах

2021 - 2024

 

 

Сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа уурхай байхгүй.  Гэрээ байгуулж ажиллаж байгаа аж ахуйн нэгж байхгүй. Байгаль орчны менежментийг төлөвлөгөө боловсруулан батлуулсан аж ахуйн нэгж-1. Гэрээний хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй.

70%

87

3.2.1.2. Орон нутгийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах ТТАМ ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд орон нутгаас  санал санаачлага гарган ажиллах

2021 - 2024

 

 

Орон нутгийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах ТТАМ-ыг орон нутгаас ашигласан ААН- 2.  ЕБС-ийн дотуур байрын барилгын ажлын гүйцэтгэгч "Түвшин мөнх" ХХК болон хүүхэд залуучуудын спорт тоглоомын талбайн ажлын гүйцэтгэгч "Жоди прожект" ХХК-уудтай ТТАМ-ыг орон нутгаас ашигласны төлбөрийг барагдуулах гэрээ хийсэн.

100%

88

3.2.2. Уул уурхайн салбараас орон нутгийн хөгжил, иргэдэд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

3.2.2.1. Уурхайг ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай нутгийн захиргааны байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах

2021 - 2024

 

 

Тус сумын Дэлгэрхаан багийн Ташгайт хэмээх газарт орших Хавцал нэртэй 4537А тусгай зөвшөөрлийг эзэмшигч ЭБНЭ ХХКомпанитай гэрээ байгуулан ажиллаж, гэрээний дагуу тус газар нь орон нутгийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлсэн. Орон нутгийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах ТТАМ-ыг орон нутгаас ашигласан ААН- 2.  ЕБС-ийн дотуур байрын барилгын ажлын гүйцэтгэгч "Түвшин мөнх" ХХК болон хүүхэд залуучуудын спорт тоглоомын талбайн ажлын гүйцэтгэгч "Жоди прожект" ХХК-уудтай ТТАМ-ыг орон нутгаас ашигласны төлбөрийг барагдуулах гэрээ хийсэн.

90%

89

3.2.2.2. Уул уурхайн салбарын хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутаг иргэдэд мэдээлэх, төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, уул уурхайн компаниуд болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор салбарын зөвлөгөөн, уулзалтыг зохион байгуулах

2021 - 2024

 

 

2022 оны 3 дугаар сард Үнэгд багийн иргэд нийтийн хурлаар тус багийн нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Жи би эм" ХХК-ны үйл ажиллагааг танилцуулж, тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутаг иргэдэд мэдээллээ.

50%

90

3.2.2.3. Уул уурхайн салбарын хайгуул, ашиглалтын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хяналт шалгалт явуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

2021 - 2024

 

 

Суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани байхгүй. 2022 онд хайгуул, ашиглалтын хууль бус үйл ажиллагаа явагдаагүй. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл байхгүй. Хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа 1 компанийн үйл ажиллагаанд  удаа хяналт тавьж ажилласан.

  Хавсралт : 2 зураг

100%

91

3.3.1. Төмс хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлнэ.

3.3.1.1. Төмс,  хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах

2021 - 2024

 

 

0.5 га талбайд төмс, 0,14 га талбайд хүнсний ногоо тариалж, төмс 4,6 тн, хүнсний ногоо-2,5 тн тус тус хураан авч "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд тариаланчид өөрсдийн гар дээрээс зарж борлуулсан. Энэ нь 2021 оны төмс хүнсний ногооны хэрэгцээний судалгаанд харьцуулж үзэхэд энэ онд тариалсан төмс 14 хоногийн хэрэглээ 0,33%, хүнсний ногоо 3 хоногийн хэрэглээ буюу 0,72%-ийг өөрсдийн хүчээр тариалсан байна.

90%

92

3.2.2. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж,  хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлнэ.

3.3.2.1. Нийлэг хальсан хүлэмжний аж ахуйг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд сумын Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэнийг дэмжихээр төлөвлөж 5 иргэнд 31.0 сая төгрөгний санхүүжилтийг СХС-аас олголоо . Энэхүү ажлын үр дүнд хүлэмжийн аж ахуй эрхлэгч өрхийн тоо 5 аар нэмэгдэж нийтдээ 8 болоод байна.  2022 онд  2 иргэн, 2 аж ахуй нэгж шинээр нэмж төмс хүнсний ногоог тариалж эхэлсэн.

100%

93

3.3.3. Орон нутагт үйлдвэрлэсэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах хангалтыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулна.

3.3.3.1. Сум орон нутгийн хэмжээнд  хүн амын стратегийн болон гамшгийн үеийн хүнсний  нөөц бүрдүүлэх ажлыг  зохион байгуулах

2021 - 2024

 

 

Сумын хэмжээнд стратегийн хүнсний нөөцийг хангаж ажиллах 2 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулаад байна. Мах - "Ган" мах бэлтгэлийн цэг, гурил- "Оргил ширээт" ХХК-тай тус тус байгуулаад байна.

90%

94

3.3.3.2. Хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний орон нутгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Орон нутагт үйлдвэрлэсэн мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоогоор сумын хүн амын махны хэрэгцээг 100%, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 52%, төмс 0.33%, хүнсний ногоо 0.72%-ийг тус тус хангаж байна. Цаашид төмс, хүнсний ногооны 10 хүртлэх %-ийг хангахаар төлөвлөөд байна.

50%

95

3.3.3.3. Хүнсний үйлдвэр, нийтийн хоолны аюулгүй байдалд хяналт тавьж эрсдэлийг бууруулах

2021 - 2024

 

 

Талх, нарийн боовны цех, 2 цайны газар,  1 зоогийн газарт 2021 онд аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нараас зөвлөн туслах үйлчилгээг авч, 2022 онд  хүнс, хоол үйлдвэрлэлд эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Хоол үйлдвэрлэлтэй 3 байгууллага өөрсдийн дотоод хяналтын ажлын хэсгээр 14 хоногт 1 удаа хүнсний аюулгүй байдлын хяналтыг тавьж, гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан ажилласан.

70%

96

3.3.4. Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээнэ.

3.3.4.2. Бэлчээрт шинээр гүний худаг гаргах

2021 - 2024

 

 

2022 онд малын тоо толгойн албан татварын орлогоор Өлзийт багийн нутагт 1 гүн өрмийн худгийн ажлыг 25,0 сая төгрөгний өртгөөр “Номгонхайрхан Оргил” ХХК-аар гүйцэтгүүлж, хүлээн авсан.

100%

97

3.3.4.3. Сум дундын болон сумын отрын бүс нутгийг тогтоох, хил заагийг тодорхойлж баталгаажуулах

2021 - 2024

 

 

Тус суманд сум дундын отрын бүс нутагаар баталгаажсан бэлчээр байхгүй. Сумын отрын бүс нутгаар Өлзийт багийн Халзан уул орчмын 25000 га бэлчээрийг сумын ИТХ-аар батлуулж жил бүр зун, намрын улиралд бэлчээр чөлөөлөлт хийдэг. 6 дугаар сарын 1-ээс эхлэн бэлчээр чөлөөлөлт эхлээд байгаа бөгөөд 11 дүгээр сарын 1 хүртэл чөлөөлсний дүнд 5-р багийн нутаг Хөндий орчмын нийт 15000 га газарт сумын нийт малчин өрхийн 50 орчим хувь нь өвөлжихөөр, Халзан уул, Оорцог  орчмын 25000 га талбайд 20-30 хувь нь өвөлжих тооцоо судалгаа гараад байна.

90%

98

3.3.4.4. Малчдын бүлгийн оролцоонд тулгуурлан бэлчээр нутгийн тогтвортой ашиглалтыг хангаж, доройтсон бэлчээрийг сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх

2021 - 2024

 

 

Тус суманд сум дундын отрын бүс нутагаар баталгаажсан бэлчээр байхгүй. Сумын отрын бүс нутгаар Өлзийт багийн Халзан уул орчмын 25000 га бэлчээрийг сумын ИТХ-аар батлуулж жил бүр зун, намрын улиралд бэлчээр чөлөөлөлт хийдэг. 6 дугаар сарын 1-ээс эхлэн бэлчээр чөлөөлөлт эхлээд байгаа бөгөөд 11 дүгээр сарын 1 хүртэл чөлөөлсний дүнд 5-р багийн нутаг Хөндий орчмын нийт 15000 га газарт сумын нийт малчин өрхийн 50 орчим хувь нь өвөлжихөөр, Халзан уул, Оорцог орчмын 25000 га талбайд 20-30 хувь нь өвөлжих тооцоо судалгаа гараад байна. Бэлчээрийн ургамлыг хамгаалах зорилгоор оготно устгалын арга хэмжээнд 17000,0 төсөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотын Шим ХХК-тай гэрээ байгуулан 2тн хорыг 6000,0 сая төгрөгөөр худалдан авч малчидад тараан оготно устгалын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд нийт хор цацаж устгал хийх талбайн 100  хувь устгалын ажлыг хийж гүйцэтгээд байна.

100%

99

3.3.5. Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж байгуулах, хээлтүүлэгч болон цөм сүргийг мэргэжлийн байгууллагын хяналтад авах, генетик нөөцийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, нэгжийн ашиг шимийг дээшлүүлнэ.

3.3.5.1. Жил бүр үржлийн малын 1-ээс доошгүй хувьд  үзлэг ангилалт тогтмол хийж, ээмэгжүүлэн,  бүртгэл мэдээлэлийн санд оруулах

2021 - 2024

 

 

Мал сүрэгт үзлэг ангилалт хийж, хянан баталгаажуулах, ээмэгжүүлэлт, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг 10 дугаар сард "Шавхагдашгүй баялаг" ХХК үржлийн нэгжээр малын тоо толгойн албан татварын орлого 7,0 сая төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн, ангилалтад 4 багийн 8 өрхийн 3320 эм хонь, 1916 эм ямаа, нийт 5236 хээлтэгчийг хамруулж, 760 эм хонь, 410 эм ямаа, нийт 1170 хээлтэгчийн шинээр ээмэгжүүлж, цахим санд шивж оруулсан.

  Хавсралт : 3 зураг

100%

100

3.3.5.2. Хавар намрын улиралд  малд үзлэг ангилалтад хийж, үр дүнг тооцох

2021 - 2024

 

 

Мал сүрэгт үзлэг ангилалт хийж, хянан баталгаажуулах, ээмэгжүүлэлт, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг 10 дугаар сард "Шавхагдашгүй баялаг" ХХК үржлийн нэгжээр малын тоо толгойн албан татварын орлого 7,0 сая төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн, ангилалтад 4 багийн 8 өрхийн 3320 эм хонь, 1916 эм ямаа, нийт 5236 хээлтэгчийг хамруулж, 760 эм хонь, 410 эм ямаа, нийт 1170 хээлтэгчийн шинээр ээмэгжүүлэв.

100%

101

3.3.5.3. Мал үржүүлэг технологийн нэгж болон шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь нэг удаагийн дэмжлэг үзүүлэх

2021 - 2024

 

 

2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 20,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 8 бяруун бух худалдан авч малчдад түрээсээр олгоод байна. 2023 оноос шинээр байгуулагдах үржлийн нэгжид хариуцуулахаар шийдвэрлэсэн байгаа.

  Хавсралт : 3 зураг

70%

102

3.3.5.4.  ХААТасгийн малын бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнийг бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэх боломж бүхий компьютер, тоног төхөөрөмжөөр хангах

2022

 

 

1 суурин компьютерээр хангасан. Үзлэг ангилалтын мал сүргийг 100% цахим системд оруулсан.

90%

103

3.3.6. Өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үүлдрийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж,  ашиг шимийг нь нэмэгдүүлнэ.

3.3.6.2. Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулах

2021 - 2024

 

 

Сумын Засаг даргын 2022 оны А/76 тоот захирамжаар сумын гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдааг өрхийн үйлдвэрлэлийн “Үйлдвэрлэлийн өрх бүрээс Түвшин хөгжил-2022” үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгууллаа. Малын үзэсгэлэн худалдаанд хуц ухны төрөлд 30 толгой хуц ухна үзэсгэлэнд оролцсон. Үзэсгэлэн худалдаанд зориулж сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас 1,5 сая төгрөг зарцуулж, өрхийн үйлдвэрлэл, цагаан идээ, хүнсний ногоо, модон эдлэл, шилмэл хуц, шилмэл ухна зэрэг төрлүүдээр шилдгүүдийг тодруулж, шагнаж урамшууллаа.

100%

104

3.3.7. Малын гоц халдварт, халдварт, зоонози, халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчнөөр тайван бүсийг тогтооно.

3.3.7.1. Халдварт зоонози өвчний гаралтыг багасган уг өвчнөөр тайван, халдваргүй бүсээр баталгаажуулах

2021 - 2024

 

 

Түвшинширээ сумын мал сүрэгт зонхилон гардаг халдварт болон зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн төлөвлөгөөт тарилга хийгдэхээс дотрын халдварт хордлого, цусан халдварт, томуу, боом, листериоз, зэрэг вакцинжуулалт хийж цахим системд оруулж, баталгаажуулалт хийж  ажилласан. Нийт 73,8 мянган толгой мал хамрагдсан байна. Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын вакцинжуулалтанд 18266 үхэр, намрын вакцинжуултад 7900 үхэр, үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуултад 2570 үхэр, Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 243,5 мянган толгой хонь,  Үхрийн арьс товруутах  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 2570 үхэр, бог малын Мялзан өвчнөөс урьчилан сэргийлэх тарилганд 7,3 мянган бог, бүгд 353,3 мянган толгой малд вакцинжуулалт хийсэн.

90%

105

3.3.7.2. Мал сүргийг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд бүрэн хамруулах

2021 - 2024

 

 

Түвшинширээ сумын мал сүрэгт зонхилон гардаг халдварт болон зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн төлөвлөгөөт тарилга хийгдэхээс дотрын халдварт хордлого, цусан халдварт, томуу, боом, листериоз, зэрэг вакцинжуулалт хийж цахим системд оруулж, баталгаажуулалт хийж холбогдох материалыг мал эмнэлгийн газарт хүргүүлж ажилласан. Нийт 73,8 мянган толгой мал хамрагдсан байна. Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын вакцинжуулалтанд 18266 үхэр, намрын вакцинжуултад 7900 үхэр, үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуултад 2570 үхэр, Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 243,5 мянган толгой хонь,  Үхрийн арьс товруутах  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 2570 үхэр, бог малын Мялзан өвчнөөс урьчилан сэргийлэх тарилганд 7,3 мянган бог, бүгд 353,3 мянган толгой малд вакцинжуулалт хийсэн. Малын гоц халдварт цэцэг, шүлхий, мялзан, арьс товруутах өвчний вакцинжуулалтанд ажилласан ажилтнуудын ажлын хөлсөнд 9615,0 төгрөг, шатахууны зардалд 3500,0 төгрөгийг тус тус зарцуулсан байна.

100%

106

3.3.8.3. Шимэгчтэх өвчний халдварлалтыг бууруулах

2021 - 2024

 

 

2022 онд тус сумын мал сүрэгт шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах малын тоог сумын ИТХ-аар батлуулж, мал угаалга, туулгалт, боловсруулалтанд хамруулах айл өрх, малын тоог цахим системд төлөвлөн оруулж байна. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 310,0 мянган толгой мал хамрагдахаас 123,4 мянган толгой мал хамрагдсан.

90%

107

3.3.8.4. Бэлчээрийн эрүүл ахуйг сайжруулах хүрээнд ариутгал, халдваргүйтгэл хийх

2021 - 2024

 

 

2022 онд  бэлчээрийн эрүүл ахуйг сайжруулах хүрээнд ариутгал, халдваргүйтгэл хийж нийт 28000 м2 талбайг халдваргүйтгэсэн бөгөөд үүнд мялзан өвчнөөр өвчилсөн нийт 86 толгой малыг зориудын устгалд оруулж малчны хот болон малын бэлчээр Устгалын цэгт халдваргүйтгэлийг арга зүйн дагуу хийж гүйцэтгүүллээ. Мөн цэцэг өвчний голомтын бүсэд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж хашаа, хороо, тоног хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, устгалын цэг нийт 18000 м2 талбайд, хогийн цэгийн орчимд болон сумын эргэн тойронд хаягдсан нийт 30 орчим сэг зэмийг цуглааж хогийн цэгт 10000 орчим мкв талбайд ариутгалыг хийсэн байна.

90%

108

3.3.8. Мал эмнэлгийн лабораторийг шинээр байгуулж, хувийн хэвшлийн мал эмнэлгүүдэд стандарт мөрдүүлнэ.

3.3.8.1. Цахим системийн ашиглалтыг чанаржуулж,  мал эмнэлгийн бүх ажил үйлчилгээг нэгдсэн системд оруулах

2021 - 2024

 

 

Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээнд баталгаажуулалт хийж, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. 2022 оны 3 улирлын цахим системын хэрэгжилтийг харахад дуудлага үйлчилгээ 35 бүртгэгдсэн байна.  2022 он гарсаар 2774 ширхэг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ бичигдсэн байна. Үүнд: амьд мал үржил болон хүнсний зориулалттай 13733, мах 688 тн, дайвар бүтээгдэхүүн 64,6 тн, ноолуур 1,2 тн, ноос 0,8 тн, өлөн 2800 ш, арьс, шир 13054 ш тус тус бичигдсэн байна

100%

109

3.3.9. Жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд олгосон санхүүжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

3.3.9.1. Сум хөгжүүлэх сан, ЖДҮ сан, Төсөл хөтөлбөрийн хүрээн дэх хөнгөлөлттэй зээл олголтыг  орон нутгийн үйлдвэрлэлийн бодлоготой уялдуулан олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

2022 онд СХС-гийн журам өөрчлөгдсөнтэй холбоотой суманд шаардлага хангасан хоршоо байхгүй учраас зээл  нэмж олгогдоогүй. Өмнө онуудад зээл авч, үйл ажиллагаа эрхлэгч 17 иргэн байна. 2022 онд ХЭДС-ийн төсөл хөтөлбөрт: "Малжуулах хөтөлбөр"т-6 иргэнд30сая төг, "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"т-2 иргэнд-15сая төг, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-т 1 иргэнд 6 сая төг, "Ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээний хөтөлбөр"-т 1 иргэнд 540,0 төг, "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-т 1 иргэнд-5,0 сая төг, нийт 11 өрхийн 19 иргэний шинэ ажлын байр бий болсон.

90%

110

3.3.9.2. Мах, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах аж ахуй нэгжийн санаачлагыг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжих

2021 - 2024

 

 

Хувийн хөрөнгө оруулалтаар  мах боловсруулах цех байгуулсан 2 аж ахуйн байна. Энэ чиглэлээр 2022 онд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгж байхгүй. 2022 оны Сум хөгжүүлэх сангийн зээл олгох чиглэлд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг чиглэлээр зээл олгохоор төлөвлөгдсөн боловч журам өөрчлөгдсөн учраас шаардлага хангаж зээл авах хоршоо, аж ахуйн нэгж суманд байхгүй.

50%

111

3.3.10. Бизнес эрхлэгчдэд бүх төрлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх

3.3.10.1. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

2021 - 2024

 

 

Сум хөгжүүлэх сангаас 2021  онд 8 иргэнд 70.0 сая төгрөгний санхүүжилт зээл олгогдсон.  Сүхбаатарт үйлдвэрлэв зүүн бүсийн үзэсгэлэн худалдаанд сумын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэдэг 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож эсгий эсгий эдлэл үйлдвэрлэгч иргэн “Орон нутгийн өрхийн шилдэг үйлдвэрлэгч” төрөлд 2-р байр, “Шилдэг брэнд бүтээгдэхүүн” төрөлд 2-р байр, “Сүү цагаан идээ” төрөлд тусгай байранд тус тус шалгарч амжилттай оролцсон. Энэ арга хэмжээнд ЗДҮА-ны зардлаас нийт 500000 төгрөгийг зарцуулав.

70%

112

3.3.10.2. Бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөтгөх, харилцан туршлага солилцох зорилгоор гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа, туршлага судлах аялал,  бусад арга хэмжээнд дэмжин оролцуулах

2021 - 2024

 

 

Сүхбаатарт үйлдвэрлэв зүүн бүсийн үзэсгэлэн худалдаанд сумын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэдэг 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож эсгий эсгий эдлэл үйлдвэрлэгч иргэн “Орон нутгийн өрхийн шилдэг үйлдвэрлэгч” төрөлд 2-р байр, “Шилдэг брэнд бүтээгдэхүүн” төрөлд 2-р байр, “Сүү цагаан идээ” төрөлд тусгай байранд тус тус шалгарч амжилттай оролцсон. Энэ арга хэмжээнд ЗДҮА-ны зардлаас нийт 500000 төгрөгийг зарцуулав.

90%

113

3.3.11. Орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодын бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалтын тогтолцоог хөгжүүлнэ.

3.3.11.1. Хоршоодоор дамжуулан хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хийж, сумын хэмжээнд хоршоодыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

2021 - 2024

 

 

Хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт хийдэг 4 аж ахуйн нэгж сумын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. 2022 онд хоршоодыг хөгжүүлэх чиглэлээр 2 сургалт Сүхбаатар аймгийн ХАА газарт явагдсан.

80%

114

3.3.12. Хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжүүлж төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ.

3.3.12.1. Ахуйн үйлчилгээний төвтэй болох

2022

 

 

Хуучин Засаг даргын тамгын газрын байрыг ахуй үйлчилгээний зориулалтаар иргэдэд түрээслүүлж, одоогоор 2 үсчин, 1 дэлгүүр тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байна.

70%

115

3.4.1. Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.

3.4.1.2. Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан орон сууцны барилга, хотхон, хороолол барих ажлыг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн үе шаттай хэрэгжүүлэх

2021 - 2024

 

 

Багийн Засаг дарга нар ипотекийн зээлд хамрагдаж орон сууц бариулах хүсэлтэй малчид иргэдийн судалгааг гаргасан. Одоогоор 12 иргэн санал өгөөд байна. 2021 оны 12 дугаар сарын ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлагдсан 2022 газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суманд орон сууц барих газрыг төлөвлөж, дуудлага худалдаа төлөвлөсөн боловч, одоогоор оролцогчгүй учраас зохион байгуулагдааагүй, хүлээгдэж байна.

50%

116

3.4.2. Газар өмчлөлийг эрчимжүүлнэ.

3.4.2.1. Дэд бүтцийн хангамжид тулгуурлан иргэнд газар өмчлүүлэх боломжтой газрын нөөцийг тогтоож газрыг өмчлүүлэх

2021 - 2024

 

 

Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг сумын ИТХурлын 2021.12.17-ны дугаар тогтоолоор батлуулсан. Уг тогтоолоор 2022 онд 93 иргэнд 5,2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар Засаг даргын 2 удаагийн захирамжаар 12 иргэнд 2797 м2 газрыг өмчлүүлсэн. Тус сумын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 593 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөөд байна.

35%

117

3.4.3. Барилгуудыг паспортжуулалт, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлж иргэдийн аюулгүй ажиллах амьдрах баталгааг хангана.

3.4.3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн барилгуудыг паспортжуулах, гэрчилгээжүүлэх

2021 - 2022

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн барилгууд 100% паспорттой.

100%

118

3.4.3.2. Хувийн хэвшлийн барилгуудыг паспортжуулах, гэрчилгээжүүлэх

2021 - 2024

 

 

Хувийн хэвшлийн барилгуудыг паспортжуулах, гэрчилгээжүүлэх ажлыг 2021 оны 12 дугаар сард эхлүүлж хийгдэж эхлүүлсэн.

50%

ДӨРӨВ. ЗАСАГЛАЛ

119

4.1.1. Төрийн байгууллагын ажиллах нөхцөл, техник технологийг сайжруулна.

4.1.1.2. Төрийн албан хаагчийн ёс зүй, чадавхжуулах сургалт, арга хэмжээг үе шаттай зохион байгуулах

2021 - 2024

2000,0

 

Төрийн албаны Сүхбаатар аймгийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад төсөвт 5 байгууллагын 56 албан хаагч хамрагдсан. Боловсролын яамнаас зохион байгуулсан багшийн ёс зүйн хэм хэмжээ, хандлага харилцаа цахим сургалтад боловсролын салбарын 42 албан хаагч хамрагдсан. Эмнэлгийн ажилтны ёс зүй, чадавхжуулах танхимийн 1 удаагийн сургалтад ЭМТ-ийн 23 албан хаагч хамрагдсан. Ёс зүйн 1 удаагийн цахим сургалтад ЗДТГ-ын 11 албан хаагч хамрагдсан. Нийт ёс зүйн холбогдолтой сургалтын тоо-6, үүнээс цахим сургалтын тоо-2. ЭМТ ёс зүйн дотоод сургалтыг бүх албан хаагчдаа хамруулан 1 удаа зохион байгуулж, ёс зүйн чиглэлээр тэмцээн уралдаан зохион байгуулсан.

100%

120

4.1.2. Төрийн байгууллагад ISO олон улсын стандартыг нэвтрүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулна.

4.1.2.1. Сумын ЗДТГ-т "ISO 9001:2015" олон улсын Чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлж, баталгаажилт хийлгэх

2022 - 2024

 

 

Сумдын Засаг даргын Тамгын газарт "ISO 9001:2015" олон улсын Чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд 2022 оны  ЗДҮАХ-ийг хэрэгжүүлэх зардалд 5.0 сая төгрөгийг тусгасан.  Хүлээгдэж байна.

30%

121

4.1.2.2. Төр, орон нутгийн бодлого, шийдвэрийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох хэрэглэгчийн үнэлгээ, судалгааг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх

2021 - 2024

 

 

2021 жилийн эцсийн байдлаар  орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмж, хүнд сурталгүй шуурхай хүргэж байгаа талаарх иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох “Хэрэглэгчийн үнэлгээ” судалгааг  аймгийн хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулсан. Манай сумын хувьд иргэдийн сэтгэл ханамжийн түвшин-73% *тай аймгийн дундажаас дээгүүр үнэлэгдсэн. тайлант онд аймгийн ТББ*аар уг судалгааг авч дүн одоогоор гаргаагүй.

100%

122

4.2.1. Төрийн албаны хүний нөөцийг бэлтгэж чадавхжуулна.

4.2.1.1. Төрийн албан хаагчдыг Засгийн газрын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдалтыг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Засгийн газрын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагч байхгүй. 2022 онд Удирдлагын академиас зохион байгуулдаг "Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх богино хугацааны сургалт"-д 3 албан хаагч хамрагдсан. Мөн Удирдлагын академиас зохион байгуулсан "Төсвийн хөрөнгө оруулалт: Үр ашгийн болон эрсдэлийн шинжилгээ" 16 цагийн цахим сургалтад 2 албан хаагч, "Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, зохицуулалт" сэдэвт 24 цагийн цахим сургалтад 1 албан хаагч тус тус хамрагдсан.

50%

123

4.2.1.2. Төрийн албан хаагчдыг үе шаттай мэргэшүүлэх сургалтад хамруулах

2021 - 2024

 

 

2022 онд  Удирдлагын академиас зохион байгуулдаг "Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх богино хугацааны сургалт"-д 3 албан хаагч хамрагдсан.  Мөн Удирдлагын академиас зохион байгуулсан "Төсвийн хөрөнгө оруулалт: Үр ашгийн болон эрсдэлийн шинжилгээ" 16 цагийн цахим сургалтад 2 албан хаагч, "Нутгийн захиргааны байгууллагын удирдлага, зохицуулалт" сэдэвт 24 цагийн цахим сургалтад 1 албан хаагч (Тамгын газрын дарга), "Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт" цахим сургалтад 56 төрийн албан хаагч тус тус хамрагдсан.  2022 оны хүрэх түвшин -  6 албан хаагч

100%

124

4.2.2. Хүний эрхийг дээдэлсэн хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийн зөрчил шийдвэрлэлтийн хувийг нэмэгдүүлнэ.

4.2.2.1. Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг дээдлэх хандлага, дадлыг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг иргэд болон төрийн албан хаагчдад зориулан үе шаттайгаар  зохион байгуулах

2021 - 2024

 

 

2022 оны 5 дугаар сард  төрийн байгууллагын 87 албан хаагчдад Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулагдсан.  ЗДТГ-ын албан хаагчдад Тамгын газрын дарга яриа таниулга хийсэн бөгөөд Авилгатай тэмцэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар таниулга хийж, багийн Засаг дарга нарт худал мэдээлэл бүхий тодорхойлолт хийхгүй байхыг анхаарууллаа. 3  дугаар сард кохион байгуулагдсан багийн иргэдийн нийтийн хуралд сумын хэсгийн төлөөлөгч малчдад  хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Мэдээлэл хүргэсэн малчин иргэдийн тоо- 270. 10 дугаар сарын 3-наас 11-р сарын 3-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооё” сарын аяны хүрээнд "Бид дээрэлхэхгүй" нөлөөллийн аяныг эхлүүлээд байна. Одоогоор багш суралцагчид 327 хүн аянд нэгдээд байна.

100%

125

4.2.3. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг иргэд, олон нийтийн оролцоотой төлөвлөн, хэрэгжүүлж шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлнэ.

4.2.3.1. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангах

2021 - 2024

 

 

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.  Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын  хувь-70.0%. Хөтөлбөрийн хүрээнд ХАС-ХОМ мэдүүлэг гаргах үүрэг бүхий 15 албан хаагчийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг хуулийн хугацаанд цахимаар илгээж, ЗДТГ-ын 15 албан хаагчдад Тамгын газрын дарга  Авилгатай тэмцэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар таниулга хийж, багийн Засаг дарга нарт худал мэдээлэл бүхий тодорхойлолт хийхгүй байхыг анхаарууллаа.

70%

126

4.2.3.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудын хэрэгжилтэд хяналт тавих

2021 - 2024

 

 

Түвшинширээ сумын төрийн 6 байгууллагад  төрийн улс төрийн албан хаагч-8, төрийн захиргааны албан хаагч-15, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан-4 албан хаагч тус тус ажиллаж байна.  2 дугаар сард Төрийн албанд шинээр томилогдох болон хуулийн дагуу жил бүр ХАС-ХОМ гаргах үүрэг бүхий 40 албан хаагчийн мэдүүлгийг АТГ-аар шалгуулан урьдчилсан дүгнэлт гаргуулсан. Сургалт 1 удаа хийж, 15 албан хаагч хамрагдсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн дагуу тендерийн үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа 4 албан хаагч ашиг сонирхолын зөрчилгүй тухай баталгааны хуудсыг тендер бүрт гарган ажиллаж байна.  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тогтмол хүргүүлж байна. 2022 оны байдлаар сул орон тоо 3-ыг зарлуулсан.

100%

127

4.3.1. Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн  системийг өргөжүүлнэ.

4.3.1.1. Сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулж, камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх

2021 - 2023

 

 

2021 онд сумын ОНХС-гийн хөрөнгөөр сумын төвийн камержуулалтын ажлыг 23,0 сая төгрөгөөр хийгдсэн. Уг ажлын хүрээнд төсөвт 5 байгууллагад гадаа чиглэлийн камер 14 ширхэг, дотор камер 28 ширхэг, гудамж талбайд 4 камер, хогийн цэгт нарны энергээр ажилладаг камер 1-ийг тус тус суурилуулсан. Бүх камер хэвийн, эвдрэл гэмтэлгүй ажиллаж байна. 2022 оны хагас жилд сумын байгууллага аж ахуйн нэгжүүдийн нийт гадна дотор камерын 71 болж, өмнө жилийн эцсээс 6-аар нэмэгдсэн.

100%

128

4.3.1.2. Сургуулийн  дотуур байранд камержуулалт хийх

2021 - 2022

 

 

Одоо ашиглаж байгаа дотуур байрын барилгад камержуулалт хийх боломжгүй байгаа бөгөөд 2023 онд шинээр дотуур байрын барилга баригдаж ашиглалтанд ороход камержуулалт хийх төсөв хөрөнгийн тооцоо судалгааг гаргаж бэлэн болгоод байна.

30%

129

4.3.2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог хангана.

4.3.2.1. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй хамтран тогтмол зохион байгуулах, мэдээлэх

2021 - 2024

 

 

2022 1 дүгээр сард сумын ИТХ-ын ажлын албанаас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сумын төрийн албан хаагчдад “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан албан хаагчдын дунд “Үндсэн хууль” сэдвээр “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Хамрагдсан төрийн албан хаагч-31. 2022 оны 5 дугаар сард  сумын хэсгийн төлөөлөгч, Тамгын газрын дарга  нар байгууллагуудад Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт төрийн албан хаагчдад зохион байгууллаа. Нийт 5 байгууллагын 87 албан хаагч сургалтад хамрагдлаа. ЗДТГ-ын албан хаагчдад Тамгын газрын дарга яриа таниулга хийсэн бөгөөд Авилгатай тэмцэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар таниулга хийж, багийн Засаг дарга нарт худал мэдээлэл бүхий тодорхойлолт хийхгүй байхыг анхаарууллаа. 3  дугаар сард зохион байгуулагдсан багийн иргэдийн нийтийн хуралд сумын хэсгийн төлөөлөгч малчдад  хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Мэдээлэл хүргэсэн малчин иргэдийн тоо- 270.

90%

130

4.3.2.2. Хүүхдийг багаас нь зөв хүн болгон төлөвшүүлэх, хууль дээдлэх, эрх зүйн боловсрол олгох, аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, соёл, харилцааны ур чадвар олгоход чиглэсэн цогц арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх

2021 - 2024

 

 

Сурагчдыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн сургалтын сумын хэсгийн төлөөлөгч зохион байгуулав. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хамгаалах зорилготой “Шар дарцаг”аяны үйл ажиллагааг сурагчдад танилцууллаа. “Хорт зуршаас хамтдаа сэргийлцгээе” нөлөөллийн сургалтыг Охидын зөвлөлийн гишүүд зохион байгууллаа. Ахлах дунд ангийн охид, хөвгүүдийн уулзалт зохион байгууллаа.Уулзалтаар Сайн охин, сайн хөвгүүн гэж хэнийг хэлэх, хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн монгол уламжлал, охидын эрүүл мэнд, ариун цэвэр, үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, цахим хэрэглээний зүй зохистой хэрэглээ гэх зэрэг асуудлаар уулзалт ярилцлага зохион байгууллаа. 10 дугаар сарын 3-наас 11-р сарын 3-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооё” сарын аяны хүрээнд "Бид дээрэлхэхгүй" нөлөөллийн аяныг эхлүүлээд байна. Одоогоор 327  багш суралцагчид аянд нэгдээд байна. Сумын хүүхдийн чуулганыг 10 дугаар сард зохион байгуулж, хэсгийн төлөөлөгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чиглэлээр мэдээлэл зөвөлгөө өгсөн. Оролцогч хүүхдийн тоо-90

100%

131

4.3.2.3.  Тухайн хүн гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүний зан үйл, ёс суртахуунд нөлөөлж, хандлагыг өөрчлөх замаар гэмт үйлдлээс сайн дураараа татгалзах нөлөөллийн арга хэлбэрийг үе шаттай хэрэгжүүлэхэд гэр бүл, ойр дотны хүмүүсийн дэмжлэгийг авч хамтран ажиллах

2021 - 2024

 

 

Хорихоос бусад ялаар шийтгэгдсэн 1 иргэн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ял шийтгэл эдэлж, ЗДТГ нь 240 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхэлсэн. Хөдөлмөр эрхлэх хугацаанд тухайн иргэнд хяналт тавьж, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлж ажилласан.

70%

132

4.3.2.4. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөлд байгаа болон хорих ял эдлээд суллагдсан этгээдэд хяналт тавих, нийгэмд дасан зохицох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах

2021 - 2024

 

 

Хорихоос бусад ялаар шийтгэгдсэн 1 иргэн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ял шийтгэл эдэлж, ЗДТГ нь 240 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхэлсэн. Хөдөлмөр эрхлэх хугацаанд тухайн иргэнд хяналт тавьж, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлж ажилласан.

70%

133

4.3.3. Мал хулгайлах гэмт хэргийг иргэдийн оролцоо, дэвшилтэт технологи ашиглан  илрүүлэлтийг нэмэгдүүлнэ.

4.3.3.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг татан оролцуулах, тэдний дэмжлэг туслалцааг авах зорилгоор "Малын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сан” -г үүсгэн байгуулах

2021 - 2024

 

 

2022 онд малын тоо толгойн албан татварын орлого 20,0 сая төгрөгөөр цагдаагийн хэсэгт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд зориулж суудлын автомашин худалдан авсан.  Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх сан байгуулагдаагүй.  3  дугаар сард зохион байгуулагдсан багийн иргэдийн нийтийн хуралд сумын хэсгийн төлөөлөгч малчдад  хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Мэдээлэл хүргэсэн малчин иргэдийн тоо- 270.

70%

134

4.3.3.2. Малчдын бүлгийн ахлагч, гишүүдийг олон нийтийн байцаагчаар томилж, урамшуулал олгох

2021 - 2024

 

 

Хэрэгжээгүй.

0%

135

4.4.1. Дайчилгааны төлөвлөгөөг шинэчилж, томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулна.

4.4.1.1. Дайчилгааны төлөвлөгөөг шинэчлэх сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

2021 - 2024

 

 

2021 онд дайчилгааны төлөвлөгөөг шинээр боловсруулан батлуулсан. Уг төлөвлөгөөний дагуу томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 3 дугаар сард тус тус 1 удаа зохион байгуулсан. 2021 оны 12 дугаар сарын 1-2 өдрүүдэд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах команд штабын иж бүрэн сургалтад сумын мэргэжлийн ангийн 66 гишүүн, сумын Онцгой комиссын 18 гишүүн хамрагдаж, сургалтаар бэлэн байдлын үзлэг 90,6% үнэлэгдлээ.  2022 оны 3 дугаар сард сумын гамшгаас  хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн болон  Онцгой комиссын гишүүд нийт 84 хүн цуглахаас  мэргэжлийн ангийн 53, онцгой комиссын 15  хүн нийт 68 хүн  оролцож 80,9%-ийн ирцтэй дадлага сургуулилтад оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд  мэдээлэл өгөх дадлага сургуулилт хийх,  аранзны бэлэн байдлын үзлэг, цэцэрлэгийн ахлах ангийн сурагчдад газар хөдлөлтийн үеийн дадлага сургуулилт хийх зэрэг  ажлуудыг зохион байгууллаа.

70%

136

4.4.2. Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний дагуу нөөц бүрдүүлнэ.

4.4.2.1. Орон нутгийн томилгоот нэгж, түүний удирдлага, бие бүрэлдэхүүний сургалтыг үе шаттай зохион байгуулах

2021 - 2024

 

 

2021 оны 12 дугаар сард  зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах команд штабын иж бүрэн сургалтад сумын мэргэжлийн ангийн 66 гишүүн, сумын Онцгой комиссын 18 гишүүн хамрагдаж, сургалтаар бэлэн байдлын үзлэг 90,6% үнэлэгдлээ.  2022 оны 3 дугаар сард сумын гамшгаас  хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн болон  Онцгой комиссын гишүүд нийт 84 хүн цуглахаас  мэргэжлийн ангийн 53, онцгой комиссын 15  хүн нийт 68 хүн  оролцож 80,9%-ийн ирцтэй дадлага сургуулилтад оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд  мэдээлэл өгөх дадлага сургуулилт хийх,  аранзны бэлэн байдлын үзлэг, цэцэрлэгийн ахлах ангийн сурагчдад газар хөдлөлтийн үеийн дадлага сургуулилт хийх зэрэг  ажлуудыг зохион байгуулсан.

50%

137

4.4.2.2. Орон нутгийн хамгаалалтын чиглэлээр зохион байгуулагдах сургалт арга хэмжээнд иргэдийг хамруулах

2021 - 2024

 

 

2022 оны 3 дугаар сард зарлан мэдээллийн дохио дуугарч сумын гамшгаас  хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн болон  онцгой комиссын гишүүд  газар хөдлөлтийн үеийн гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт хийсэн.Сэрээн дохиогоор цугларах дадлага сургуулилалтад  84 хүн цуглахаас  мэргэжлийн ангийн 53, онцгой комиссын 15  хүн нийт 68 хүн  оролцож 80,9 хувийн ирцтэй оролцлоо.               Уг арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд  мэдээлэл өгөх дадлага сургуулилт хийх,  аранзны бэлэн байдлын үзлэг, цэцэрлэгийн ахлах ангийн сурагчдад дадлага сургуулилт хийх зэрэг  ажлуудыг зохион байгууллаа. Хүүхдийн цэцэрлэгийн ахлах бэлтгэл бүлгийн нийт  42 хүүхэд дадлага сургуулилтанд оролцсон байна.

100%

ТАВ. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ

138

5.1.1. Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн талаарх боловсролыг дээшлүүлнэ.

5.1.1.1. Иргэдэд байгаль хамгаалах, ногоон хөгжлийн боловсрол олгох сургалт, арга хэмжээ зохион байгуулах

2021 - 2024

 

 

2022 онд иргэдэд байгаль хамгаалах ногоон хөгжлийн боловсрол олгох нөлөөллийн арга хэмжээний ажил контент, постер мэдээллийг сумын цахим хаягаар 45 удаа мэдээлэл оруулж давхардсан тоогоор 550 гаруй хүнд мэдээллийг хүргэж ажилласан. Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд суманд 3 сургагч багш бэлтгэгдсэн.  ААНБ, иргэдэд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, 130 хүнд байгаль хамгаалал, мод тарих чиглэлээр сургалт өгсөн.  Байгаль хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн гарын авлага, брошурыг багийн дарга нартай хамтран 500 өрхөд тараасан.

100%

139

5.1.1.2. ЕБС-ийн  Эко клубтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх

2021 - 2024

 

 

2022 оны хавар, намрын тарилтаар "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн эко клубын сурагчидтай хамтран сурагчдад мод тарихын ач холбогдох, ногоон боловсрол олгох чиглэлээр сургалт мэдээлэл хийж,  30 ширхэг агч  модыг сургуулийн орчинд,  30 ширхэг хайлаас модын ойн зурваст  тарьсан.

70%

140

5.1.2. Ойн сан бүхий газрын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ болон төв суурин газрын ногоон байгууламжийн ургалтыг хувийг нэмэгдүүлнэ.

5.1.2.1. Төв суурин газрын нийтийн эзэмшлийн талбай, айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

2021 - 2024

30,0 сая

 

Сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх 20,0 сая төгрөгийн өртөг бүхий ажлын хүрээнд 0,6 га ойн зурвас байгуулж, 1,2 метр өндөр төмөр хашаа хайс татаж, уг ойн зурваст 3250 ширхэг хайлаас, үхрийн нүд тарьсан. Сумын хэмжээнд 2022 оны хавар, намрын тарилтаар нийт 13769 мод бут тарьсан. Ургалтын хувь-85%-тай байна. 2022.05 дугаар сард ундны усны Даравгай худгийн усны нөөцийг бохирдлоос хамгаалах зорилгоор 0,5 га газарт хашаа хайс татаж ногоон байгууламж байгууллаа. Уг хашаа хайсыг ЗДТГ-ын дотоод нөөцөөр байгуулж, аймгийн БОАЖГ-аас өгсөн 1900 ширхэг хайлаас модыг тарьсан. Мөн ЗДТГ-ын албан хаагчид болон иргэд 0.1 га талбайд хүнсний ногоо тариалсан. Намрын тарилтад 5400 ширхэг мод суулгац тус тус сумын ОНХС-гийн хөрөнгө /10.0 сая төгрөг/-өөр худалдан авсан.

90%

141

5.1.2.2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгөөр таримал ой ургуулах ажлыг зохион байгуулах

2021 - 2024

 

 

Өлзийт багийн төвийн барилгын хашаанд 0,5 га газарт багийн дарга, иргэд нийлж 650 ширхэг модыг хаврын тарилтаар суулгаж,  усалгаа арчилгааг багийн иргэд ээлжээр хийж, 85% ургуулсан. Иргэд, ААНБ-г мод тарих ажилд идэвхитэй оролцуулахын тулд ОНХС- с 9,500,000 мянган төгрөгийг зарцуулан  Хайлаас 4000 ширхэг, Агч 500 ширхэг, Үхэр нүд 400 ширхэг , Голт бор 80 ширхэг нийт 4980 ширхэг мод худалдан авч үнэгүй өгсөн. Иргэдийн хувьд нийт 456 ширхэг мод, ААНБ-н хувьд 1274 ширхэг, Ойн зурваст 3250 ширхэг мод тарьсан.  Намрын тарилтаар тус сумын Өгөөмөр багийн 1 иргэн Хөх овоо хэмээх газарт 200 ш хайлаас , Өлзийт багийн 1 малтин өрх Ац хэмээх газарт 108, өөрийн эзэмшлийн газарт 20 суулгац суулгасан. Ургалт 80%.

70%

142

5.1.3. Ховордсон биологийн төрөл зүйлийн нөөцийг хамгаалж,  сэргээн нутагшуулна.

5.1.3.1. Зэрлэг амьтдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, биотехникийн арга хэмжээ авах

2021 - 2024

 

 

2022 оны 2 дугаар сард  Малгарын ууланд байршиж байгаа Аргаль хонинд  Алтан дөрөөтийн Аргаль нөхөрлөлтэй хамтран 20 боодол өвс, хужир шүү тавьж, БИО техникийн арга хэмжээ авсан.

100%

143

5.1.3.3. Байгаль хамгаалах үйл ажиллагаанд  нөхөрлөлийн оролцоог нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Тус суманд аргаль хонь хамгаалах чиглэлээр "Алтан дөрөөтийн аргаль" нөхөрлөл 2018 онд байгуулагдсан. Тус нөхөрлөл нь 2022 онд аргаль хонинд 1 удаа био техникийн арга хэмжээ авсан

100%

144

5.1.4. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалж, суурин хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар 100 хувь хангана.

5.1.4.1. Төвлөрсөн ундны усны хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх

2021 - 2022

 

 

2022.05 дугаар сард ундны усны Даравгай худгийн усны нөөцийг бохирдлоос хамгаалах зорилгоор 0,5 га газарт хашаа хайс татаж ногоон байгууламж байгууллаа. Уг хашаа хайсыг ЗДТГ-ын дотоод нөөцөөр байгуулж, аймгийн БОАЖГ-аас өгсөн 1900 ширхэг хайлаас модыг тарьсан. Мөн ЗДТГ-ын албан хаагчид болон иргэд 0.1 га талбайд хүнсний ногоо тариалсан. Хамгаалалтын бүс тогтоосон ундны усны худгийн тоо-2

  Хавсралт : 2 зураг

100%

145

5.1.4.2. Гүн өрмийн худгуудад зөвшөөрөл олгож паспортжуулах ажлыг зохион байгуулах

2021 - 2024

 

 

2022 онд шинээр ОНХС-гийн хөрөнгөөр "Номгон хайрхан Оргил" ХХК-иар  1 гүн өрмийн худаг гаргуулсан. Уг худгийг цаг тухайд нь бүртгэлжүүлж паспортжуулсан. Сумын хэмжээнд паспортгүй гүн өрмийн худаг байхгүй.

100%

146

5.1.4.3. Булгийн эхийг хашиж хамгаалах, тохижуулах ажлыг зохион  байгуулах.

2021 - 2024

 

 

Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол орны хөдөөгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл, сумын ЗДТГ-тай хамтран Үнэгт багийн "Замтын булаг"-ийн эхийг хашиж хамгаалах ажлыг 10 дугаар сард хийсэн.

  Хавсралт : 2 зураг

100%

147

5.1.5. Агаар, орчны бохирдлын түвшинг бууруулна.

5.1.5.1. Иргэдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадал хэвшлийг суулгах нөлөөллийн ажил зохион байгуулж, эзэнгүй хог хаягдлыг 40 хувиар бууруулах

2021 - 2024

 

 

2021 онд хогийн цэгийн нийт 60 га  талбайг багасгаж  6 га болгон эмнэлэгийн аюултай хог, хөдөө аж ахуйн гаралтай  болон энгийн хог хаягдал хаях талбайг байгуулснаар эзэнгүй хог хаягдалгүй болсон. Уг хогийн цэгийг цэгцлэх ажлын хүрээнд хөдөөгийн 1 багийн төвийн эзэнгүй хогийг ландфилийн аргаар дарж булшилсан.  2022 онд хог хаягдалд цэвэрлэгээнд зориулж 20 сая төгрөг төсөвлөн зарцуулсан. Нийтийг хамарсан цэвэрлэгээ 2 удаа зохион байгуулж, их цэвэрлэгээнд 5 байгууллага, 8 аж ахуй нэгж, 117 айл өрхүүд хамрагдсан ба нийт 26 машин буюу 60 тонн эзэнгүй хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлсэн. Мөн нийтийн эзэмшлийн талбайд байршуулах хог ангилан ялгах сав 2-ыг хийж байршуулаад байна Иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж хаях мэдлэг олгох нөлөөллийн арга хэмжээний ажил контент, постер мэдээллийг сумын цахим хаягаар 5 удаа мэдээлэл оруулж давхардсан тоогоор 2872 хүнд мэдээллийг хүргэж ажилласан.

100%

148

5.1.5.2. Төв, суурин газарт хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалт бүхий сав байршуулах ажлыг зохион байгуулах

2022 - 2024

 

 

2022 онд Алтанбулагийн төвд ангилан ялгалтын хогийн сав 3-ийг шинээр байрлуулсан. Мөн шинээр баригдаж байгаа хүүхэд залуучуудын спорт тоглоомын цогцолборт 1 ангилан ялгах стандарт хогийн сав тусгагдсан. Сумын төвийн нийтийн эзэмшлийн талбайд байршуулах хог ангилан ялгах сав 3-ыг хийж байршуулаад байна.

  Хавсралт : 2 зураг

90%

149

5.1.5.3. Байгалийн аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх багц мессеж хүлээн авагчдын хүрээг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

Байгалийн аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх багц мессеж хүлээн авагчдын тоо 2022 оны хагас жилийн байдлаар 280  болж өссөн үзүүлэлттэй байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарын санаачлагаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  5-р багийн нутаг “Тольт” өндөрт хээрийн сайт 250,0 сая төгрөгний төсөвт өртөгтэйгээр байгуулагдснаар 5 дугаар багийн ихэнх өрх сүлжээнд холбогдож байгаа. Байгалийн аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх багц мессеж хүлээн авагчдын судалгааг эцэслэн гаргаагүй байна.

70%

150

5.1.6. Сумын төвийн хүн амыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан ундны усаар хангана.

5.1.6.1. Ундны усны эх үүсвэрийн гүний худгуудыг хашаажуулах

2021 - 2022

 

 

2022.05 дугаар сард ундны усны Даравгай худгийн усны нөөцийг бохирдлоос хамгаалах зорилгоор 0,5 га газарт хашаа хайс татаж ногоон байгууламж байгууллаа. Уг хашаа хайсыг ЗДТГ-ын дотоод нөөцөөр байгуулж, аймгийн БОАЖГ-аас өгсөн 1900 ширхэг хайлаас модыг тарьсан. Мөн ЗДТГ-ын албан хаагчид болон иргэд 0.1 га талбайд хүнсний ногоо тариалсан. Ингэснээр сумын төвийн иргэдийн ундны усны 2 эх үүсвэр хамгаалалтын хашаатай болсон.

100%

151

5.1.6.2. Сумын төвийн хүн амын ундны усанд таарсан технологи сонгох техникийн шийдлийг  гаргах

2022

 

 

Хүйтэн -1 гүн өрмийн худагт хүн амын ундны усанд хэрэглэж болох усны хатуулаг, нян бохирдлыг шүүх шүүлтүүр бүхий тохирсон техникийн шийдэл бүхий ариутгах татуургын төхөөрөмжийг 2019 онд суурилуулсан.  2022 оны ОНХС-гийн хөрөнгөөр суманд хийгдэх ажлын төлөвлөгөөнд Даравгайн ундны усны худаг цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах 20,0 сая төгрөгийн төсөв тусгагдсан. Хүлээгдэж байна.

70%

ЗУРГАА. БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ

152

6.1.2. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөнө.

6.1.2.1. Сумын төвийн 0,4кВ-ын ЦДАШ-ын шинэчлэл хийх

2022

 

 

Уг ажлын даалгавар болон зураг төсвийг мэргэжлийн компаниар зохиолгоод байна. 2022 оны 10 дугаар сард 1 удаа тендер зарласан боловч, оролцогч оролцоогүй. Одоогоор тендер дахин зарлагдаж, тендер хүлээн авч байна.

50%

153

6.1.2.2. АС утастай модон тулгууртай ЦДАШ-ыг төмөр бетонон тулгууртай СИП утастай болгон шинэчлэх

2022

 

 

2023 онд  уг ажлыг сумын ОНХС-гийн хөрөнгөөр хийхээр төлөвлөж, АТП-40 шугамыг бүрэн шинэчлэхээр зургийг хийлгээд байна.

30%

154

6.1.3. Багийн төвүүдийн тохижилтыг сайжруулна.

6.1.3.1. Алтанбулагийн төвийг жишиг багийн төв болгон тохижуулна.

2022 - 2023

 

 

2022 оны аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөөнд 30,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тусгагдсан. Аймгийн Засаг даргын 2022 оны "Эрх шилжүүлж хөрөнгө гаргах тухай" А/62 захирамжаар суманд худалдан авах ажиллагааны эрх шилжин ирж, сумын малын тоо толгойн албан татварын орлогоос 20,0 сая төгрөг төсөвлөн, нийт 50,0 сая төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр зураг төсвийг хийлгэн, 9 дүгээр сард худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж, Улаанбаатар хотын "Жоди прожект" ХХК шалгаран гэрээ байгуулж, одоогоор завсарын ажил 100% хийгдэж, хүлээгдэж өгсөн. Явцын хяналтыг ИТХ-ын ажил хэсэг 1 удаа, ЗДТГ-ыг төлөөлж багийн Засаг дарга 1 удаа тус тус хяналт хийсэн.

  Хавсралт : 5 зураг

100%

155

6.1.4. Сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн ашиглалтыг сайжруулна.

6.1.4.1. Сумын төвийн гэр хороолол, зам, талбай, гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх

2021 - 2024

 

 

2021 онд Сумын ОНХС-гийн хөрөнгөөр 33,0 сая төгрөгийн өртөг бүхий сумын гэрэлтүүлгийн ажлыг хийсэн.  Энэ ажлын хүрээнд сумын гудамны гэрлүүдийг засаж сэлбэх, эрчим хүчний хэмнэлттэй нарны гэрэлтүүлгээр сольж шинэчлэх, шинээр өндөр тусгалтай 5 ширхэг цамхагт гэрлийг нэмж байрлуулах зэрэг ажил хийж гүйцэтгэлээ. Гудамжны гэрэлтүүлгийн асалтын хувь- 100%.  2022 онд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөөнд сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх 20,0 сая төгрөгийн ажил тусгагдан, шинээр 4 цамхагт гэрэл(ОНХС-20,0 сая) нэмж, гудамжны гэрэлтүүлгийн засвар үйлчилгээнд сумын ОНХС-аас ахин 10,0 сая төгрөг зарцуулан  “ТҮВШИНШИРЭЭ” гэрлэн үсгийг засварлах, гудамжны гэрлийн 1,2 км орчим утас солих, 5 гэрлийн толгой шинээр солих ажил хийгдэж, ажлыг хүлээн аваад байна. Гудамжны гэрэлтүүлгийн асалтын хувь-

100%

156

6.1.4. Сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн ашиглалтыг сайжруулна.

6.1.4.2. Сумын төвийг орчин үеийн, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгээр  үе шаттай шинэчлэх ажлыг зохион байгуулж ашиглалтыг сайжруулах

2021 - 2022

 

 

2021 онд ОНХС-гийн хөрөнгөөр 32 гэрлийг эрчим хүчний хэмнэлттэй нарны гэрэлтүүлгээр сольж шинэчлэх, шинээр өндөр тусгалтай 5 ширхэг цамхагт гэрлийг нэмж байрлуулах зэрэг ажил хийж гүйцэтгэсэн.  2022 онд гудамжны гэрэлтүүлгийн засвар үйлчилгээнд сумын ОНХС-аас ахин 10,0 сая төгрөг зарцуулан “ТҮВШИНШИРЭЭ” гэрлэн үсгийг засварлах, гудамжны гэрлийн 1,2 км орчим утас солих, 5 гэрлийн толгой шинээр солих ажил хийгдэж, ажлыг хүлээн аваад байна. Мөн ОНХС-гийн хөрөнгө 20,0 сая төгрөгөөр шинээр 4 цахмаг гэрэл суурилуулж, нийт цамхагт гэрлийн тоо 9 болсон.

100%